Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ялгавартай зохион байгуулах”, “ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан юм.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлд хорихоос өөр төрлийн ялыг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах гэж шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгасныг харгалзан эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг тухайн ялын онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг шинээр хуульчилж байгаа юм.
Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Тахарын газрыг шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа байхаар хуулийн төсөлд тусгажээ.
Энэ хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох зохицуулалтыг хэвээр хадгалж, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг нэмж тусган, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн тогтоол гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь шинэчлэн найруулж, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй уялдуулсан гэнэ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn