
Энэ сарын 12-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт осол гарч, тэнд ажиллаж байсан Э хүнд бэртэл авч, Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр хүргэгдэж яваад замдаа нас барсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Энэ талаар Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эх сурвалжаас тодруулахад “Баяжуулах фабрикийн бутлах хэсэгт хоёр өдрийн өмнө осол гарч, нэг залуу гэмтэл авсан. Тэр залуу сэхээнд байж байгаад нас барсан гэсэн. Саяхан аавынхаа оронд ажилд орсон залуу байсан" гэв.
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт үе үе ноцтой осол гарч хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл сонсогддог. Дээрх ослын талаар болон яагаад осол гарах болсон шалтгааны талаар тус үйлдвэрээс тун удахгүй мэдээлэл өгнө гэж найдаж байна.
Ами
Olloo.mn
Olloo.mn