Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх заавар зөвлөгөө өгөв

 “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилт хангалттай байж чадахгүй л байна. Уг нь хуулиар төрийн бүхий л байгууллагууд нэг цахим хуудаснаа өөрийн байгууллагын 5 сая төгрөгөөс дээш орлого гүйлгээ бүгдийг мэдээлэл ёстой. Гэтэл тус тусын цахим хуудсанд мэдээллээ оруулж байгаа нь иргэн бүр хяналт тавьж, мэдээ, мэдээлэл авахад хүндрэл бий болгож байна.

Тэгвэл өнөөдөр ШШГЕГ-ын Санхүү, үйлдвэр, хөрөнгө оруулалтын газраас  аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих анги, салбар нэгжийн албан болон тооцооны нягтлан бодогч, эдийн засагчдын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар сургалт явуулсан байна. Сургалтаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, мэдээллийн маягтуудыг хэрхэн хөтлөх, бөглөх талаар нэг бүрчлэн заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

Энэхүү сургалт зөвлөгөөг төрийн бусад байгууллагууд ч хэрэгжүүлмээр санагдав. Үүний дараа шилэн дансны цахим хуудас иргэдэд илүү ойлгомжтой болж, төрийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа иргэдийн нүдэнд ил болж, шилэн дансны хуулийн хэрэгжилт үр дүнгээ өгч эхлэх болов уу.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:19:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!