Ундны усны эх үүсвэрийн ойр буусан айл өрхийг нүүлгэх хэрэгтэй
Улаанбаатар хотод "Хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах" хөтөлбөрийг анх удаа боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 74 эрсдэлийг тооцон, шийдвэрлэх 168 ажлын жагсаалт гаргажээ. Энэ талаар УСУГ, БОНХАЖЯ, ЭМСЯ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төлөөллүүд хэлэлцэв.

УСУГ-ын дарга С.Үнэн "Ундны усны эх үүсвэрийн ойр буусан айл өрх, албан байгууллагыг хамгийн эхэнд нүүлгэх хэрэгтэй байна. Туул голын сав газарт одоогийн байдлаар 20 гаруй мянган үйлдвэр аж ахуйн газар, 400 га бүхий усалгаатай газар тариалан, 330 мянган толгой мал сүрэг, дулааны гурван станц үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь хотын хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй" гэв. Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр гэр хорооллын айлуудын хэрэглэж буй хуванцар сав олон төрлийн химийн бодистой учраас ундны ус хадгалахад тохиромжгүй" гэжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:19:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!