Ц.Мөнхзаяа Азийн аварга боллоо
Жүдо бөхийн 2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Кувейт улсад өчигдөр эхэллээ. Манай тамирчид тэмцээнийг амжилттай эхлүүлж эхний өдөр нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тухайлбал эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа түрүүлсэн бол 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д М.Бундмаа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр нар хүрэл медаль хүртсэн юм. 

63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын төлөө Японы жүдоч Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Нишикава Махотой барилдаж вазари үнэлгээгээр ялж, тивийн аваргын хошой медальтай боллоо. 

Тэрбээр шигшээ барилдаанд үндсэн цаг дуусахаас 17 секундын өмнө зүүн мөрөндөө гэмтэл авсан ч тэсвэр тэвчээр хатуужлыг үзүүлж барилдаанаа дуусгасан юм. Тэмцээнд 31 орны 201 жүдоч өрсөлдөж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ж.Баярсайхан 2015-05-15 15:42:38
    Монгол улсынхаа нэрийг өндөрт мандуулагч Ц.Мөнхзаяагийн гавьяаг төр үнэлэх цаг болсон
  • Зочин 2015-05-14 09:38:06
    Үнэхээр сайхан барилдсан, цаашид өндөрөөс өндөр амжилт хүсье ....
  • мундаг байсан шүү 2015-05-14 08:44:31
    Мөр гараа өчүүлсэн хэрнээ тэвчээр зааж барилдаж байгаад ялж алтан медаль авсанд баяр хүргэе. Мундаг байсан шүү.
  • 1958.mn 2015-05-14 08:19:58
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!