2016 оны төсвийн хүрээний мэдэгдлээр завсарлага авлаа
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд санал асуулга явуулахын өмнөхөн Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг уг хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авах санал гаргалаа. Уг саналыг УИХ-ын дарга зөвшөөрч ирэх долоо хоногт дээрх хуулийг төслүүдийг эргэн хэлэлцэхээр болов. 

Энэ үеэр Н.Батцэрэг гишүүн Сангийн сайд Ж.Эрдэнэбатыг ирэх даваа гарагийн Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаанд өөрийн биеэр оролцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслөөр мэдээлэл өгөхийг хүслээ.

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:22:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Иргэн 2015-05-14 06:39:23
    Зөв зүйл ярьсан байна.2015 оны төсөвт төрийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмнэ гээд мөнгө тусгачихаад өдий хүртэл нэмээгүй 5 сарын 1 болоод өнгөрлөө.