Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав
Уг хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Б.Болор гишүүн энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ хэлэлцэх асуудалд сайд нар ач холбогдол өгч чуулганд оролцохгүй байгааг тэрээр буруутгалаа.
Тэрээр "Ийм чухал асуудал хэлэлцэж байхад АН-аас 12, МАН-аас 6, Шударга ёс эвслийн бүлгээс 4, Иргэний зориг намаас 1 хүн ирсэн байна. Бие даагчдаас нэг ч хүн алга. Иймээс энэ талаар хариуцлага ярих нь зөв. Ажлаа мэддэггүй юм уу гаргаж тавьсан асуудлаа өөрсдөө хамгаалж чаддаггүй сайд нар байна. Одоо байнгын хорооны хуралдаан дээр ч сайд нар ирэхээ байлаа. Төрийн нарийн бичгийн дарга нар орж ирэхэд л хөөгөөд гаргадаг байсан. Гэтэл одоо зарим сайд нар өөрсдөө ирэх нь битгий хэл мэргэжилтнүүдээ явуулж байна. Ийм хариуцлагагүй байхад хариуцлага тооцох нь зөв” гэлээ.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn