Ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлт төсөөллөөс огцом саарах эрсдэлтэй байна
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хэлэлцүүлэг, төсвийн төсөөллийн байдлыг харахад ирэх жилүүдэд эдийн засгийн байдал нэн хүнд байх бололтой. 
Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт ирэх 3 жилд дунджаар 5 орчим хувь байх төлөвтэй байна. Хөдөө, аж ахуй, үйлчилгээний салбарт өсөлт харьцангуй хадгалагдахаар байгаа бол төсвийн орлогод голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарт уналт ажиглагдахаар байна.

Эдийн засгийн 2016-2018 оны төлөв байдлын төсөөлөл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдац 2016-2017 онд үргэлжлэн саарч, 4.4-5 хувь болохоор байна. Өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлтөд гол хувь нэмэр оруулж байсан Оюу толгойн ордын зэсийн баяжмал, түүнд агуулагдах алтны хэмжээ 2016 оноос эхлэн багасаж, 2018 оны сүүл хүртэл буурахаар байна. Ингэснээр уул уурхайн салбар 2016-2017 онуудад жил дараалан буурах төлөвтэй байна. Оюу толгойн далд уурхай, Тавантолгойн бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлсэн нөхцөлд барилга болон худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжих боломжтой. Гэхдээ эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт орж ирээгүй нөхцөлд эдийн засгийн өсөлт дээрх төсөөллөөс огцом саарах эрсдэлтэй байна.

Салбаруудаар авч үзвэл уул уурхайн салбар 2016 онд Оюу толгойн зэсийн баяжмал, алтны агуулга буурч байгаатай холбоотойгоор 6.4 орчим хувиар буурах эрсдэлтэй байгаа талаар төсвийн төсөөлөлд дурьджээ. 
Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа хэдий ч дунд хугацаанд тодорхой төслүүд хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр барилгын салбар, худалдааны салбарын өсөлтийг дэмжих боломжтой гэнэ. Эдгээрийн үр дүнд оны үнээр илэрхийлсэн ДНБ-ий хэмжээ 2016 онд 27.0 их наяд төгрөгт хүрэхээр байна хэмээн танилцуулгад дурьджээ
Дунд хугацаанд томоохон дүнтэй гадаад төлбөрүүд хийгдэх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй аж.

Хэлэлцүүлгийн үеэр Р.Нямдорж гишүүн "Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн төмөр зам бүр явахаа байлаа. Яах гэж байна вэ" хэмээн асуулаа.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат "Засгийн газар өмнө зарласан тендерийн хүрээнд Тавантолгойн гэрээний төсөл боловсруулж, УИХ-д өргөн барьсан. УИХ-аар шийдэгдэнэ гэж бодож байна гэв.

Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эргүүлээд "Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх асуудал байхгүй гээд хуралдаагүй. УИХ-аар Тавантолгойн асуудал явахгүй бол төмөр замаа яах юм. Хоёр дахь хувилбар гэж юм байна уу, Засгийн газар дээр энэ асуудлыг ярьсан уу" гэхэд Сангийн сайд "Нэг бол төр хувийн хэвшлийн түншлэлийг сонгох байх, эсвэл зээлийн эх үүсвэр сонгож, хөнгөлөлттэй зээлээр шийдэх. Нэмэлт санхүүжилт гарах бололцоо байхгүй" гэв

Чуулган үргэлжилж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • budda 2015-05-15 03:56:14
    asuultand ooroor hariulj
  • 1958.mn 2015-05-14 08:25:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Иргэн 2015-05-14 04:18:33
    Муу малнуудыг бүгдийг нь алаад авгай охидуудыг нь нүдэн дээр нь хүчиндэх юмсан
    202.5.202.120
    Мэдэгдсэн Хариулах