Супер Френки Стэнфорд Бриджээс явна
2001 онд Вэст Хэм клубээс Челси клубт ирэн 13 жилийн турш язгуурнуудын багийн эгнээнд тоглохдоо багийнхаа төлөө 211 гоол оруулж клубын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч болсон домогт хөлбөмбөгч Супер Френки буюу Фрэнк Лампард багаа орхих болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. 35 настай хөлбөмбөгч Лампард Челси багийн хамт 13 цом хүртсэний дотор 2012 онд Аваргуудын лийгийн аварга болж байсан билээ. Тэрээр удахгүй нээлтээ хийх гэж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-д орох Английн багийн бүрэлдэхүүнд орсон бөгөөд энэ нь түүний хамгийн сүүлийн том тэмцээн ч байж магадгүй юм.     
  • Төрсөн огноо: 20/06/1978
  • Тоглож байсан клубууд: West Ham 1995-2001, Swansea (зээлээр) 1995-96, Chelsea 2001-2014
  • Челси клубын төлөө тоглосон тоглолт: 649
  • Челси клубын төлөө хийсэн гоол: 211
  • Примьер Лийгийн аварга: 3 удаа /2004-05, 2005-06, 2009-10 /
  • FA Cup-ын аварга түрүүлсэн: 4 удаа /2006-07, 2008-09, 2009-10, 2011-12/
  • Аваргуудын лийгийн аварга:  1 удаа /2011-12/
  • Европа лийгийн аварга: 1 удаа /2012-13/
  • Шигшээ багтаа хийсэн тоглолт:  103
  • Шигшээ багийнхаа төлөө хийсэн гоол: 29
  • Европын аварга шалгаруулах тэмцээн:   2004
  • ДАШТ:2006, 2010
Uno
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus