Нийслэлийн дулаан хангамжийн шинэчлэл, засварын ажил ирэх даваа гарагаас эхлэнэ
Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар 05 дугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хаана.

Дээрх хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэгчид өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжид хийгдэх засвар, үйлчилгээг чанартай зохион байгуулж 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллана уу.

Мөн 2015-2016 оны халаалтын улиралд төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбогдохоор техникийн нөхцөл авсан газрууд ажлын зургаа тус компанитай зөвшилцөж, шугамаас шинээр авлага авах, шугам өргөтгөх ажлыг төв шугамын графикт зогсолтой уялдуулж хийх шаардлагатайг анхаарна уу гэж Улаанбаатар Дулааны сүлжээнээс мэдээллээ.

 
УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААНЫ ТӨВ ШУГАМД 2015 ОНЫ ЗУН ХИЙГДЭХ ЗАСВАРЫН АЖЛЫН ГРАФИК
Засварт зогсох шугам Засвар хийгдэх хугацаа Засвар хийгдэх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд
                                               Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх засварын ажлын график
1 1в магистралийн 2Ф500мм-н голчтой шугамыг 2Ф700мм болгон өргөтгөх ажил V/18-VII/01 ҮСАХүрээлэн, Хүүхдийн ордон, Баянгол зочид буудал, 220 мянгат, УДЭТеатр орчмын орон сууц, албан газрууд.
2 3а,б магистралийн 2Ф300мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил V/18-VIII/25 Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа 30,31 дүгээр объект, ОХУ-ын ЭСЯам, УИД, 40, 50-н мянгатын орон сууц, албан газрууд.
3 9в магистралийн 2Ф400мм-н голчтой шугамыг 2Ф500мм болгон өргөтгөх ажил V/18-VII/01 Ус сувгийн 29, Бөөний худалдааны 27,30 дугаар байр, 19 дугаар сургууль, Наркологийн эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.
4 12а магистраль Тк-1211-ээс
Тк-1211-31 хүртэл дулааны 2ф400мм голчтой шугамыг 2ф500мм болгон өргөтгөх ажил
V/19-VIII/01 Шилмэл шилтгээн, Олимп хороолол, Инканто таун, Маршал таун, Ревир гардин /Номин стандарт/ орон сууцны хороолол, Их тэнгэр цогцолбор. БЗД-ийн 13-р хороо, Алтан тэвш хороолол, Сүнжин Гранд зочид буудал,  Шинэ өглөө орон сууцны хороолол, Ватиканы төлөөлөгчийн газар орчмийн хэрэглэгчид.
Дулааны төв шугамын засварын ажлын график
Засварт зогсох шугам Засвар хийгдэх хугацаа Засвар хийгдэх үед хэрэгцээний халуун усаар түр хязгаарлагдах газрууд
1 1а,б Зайсан, 7а, 10а,б,в,г,д магистраль, БӨҮР, ТЭЦ-1-ийн перемычка, СОТ-3-ын салаа V/18-28 Улаанбаатар сувилал, 115 дугаар сургууль, Зайсан, ХААИСургууль, Оргил рашаан сувилал, Богдын музей, 120 мянгат, Төв цэнгэлдэх орчмын орон сууц, албан газрууд.
Төмөр замын Вокзал, Баянгол дүүрэг, Төмөр замын эмнэлэг орчмын орон сууц, албан газрууд.
Их газар ХХК, Яармаг Вива сити хороолол, Хүннү молл, Бетон арматур, Мишээл экспо орчмын орон сууц, албан газрууд.
АПУ, Нэхмэлийн шар, ХУД-ийн Соёлын төв орчмын орон сууц, албан газрууд
2 2г,д 12а,б,в,г,д, 5ж  магистраль,
15-р хорооллын ЦТП-8-ын салаа                    
V/19-VI/01 Отгон тэнгэр их сургууль, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр сургууль, Баянзүрх Эко хотхон орчмын орон сууц, албан газрууд.
Нархан, Жаргалан, Оддын хотхон, Баян Монгол хороолол, Шинэ дөл, 13-р хорооллын урд хэсэг, ХӨСҮТөв, Жуковын музей, Наран туул зах, Ахмадын хороолол, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол, Баянзүрх дүүргийн Эмнэлэг, Кино үйлдвэр, Батлан хамгаалах яам, 16 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.
3 3в,г,д магистраль, 5а,б магистраль,
Жигүүр грандын салаа
VI/02-10 Барилгын коллеж, Хонхорын 7, МҮЭСТО, Голомт хотхон, 5 дугаар хорооллын баруун талын хэсэг, Алтай хотхон, 19 дүгээр хороолол, Хан-Уул дүүрэг, Аварга дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд. 
Автобус-1, Атар өргөө, Төмрийн завод, Уранган ХХК, Нарны хороолол, Нийслэлийн авто тээврийн газар, Шинэ төгөл хотхон орчмын орон сууц, албан газрууд.
4 1г,д 4а,б магистраль, Тк-404,
Тк-415-ын холбоос        
VI/11-21 Төв шуудан, Засгийн газрын ордон, Сүхбаатар дүүрэг, Түшээ дээд сургууль орчмын орон сууц, албан газрууд.
Цэцэг төв, Монгол Банк, Зоос гоёл, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Бага тойргийн 8 дугаар байр, МУИС-ийн 4 дүгээр байр, Хүмүүнлэгийн их сургууль, Хятадын ЭСЯ, 64 дүгээр дэлгүүр,
Спортын төв ордон, Улаанбаатар зочид буудал орчмын орон сууц, албан газрууд.
5 6б,в,г,д,е магистраль, Тк-621-ийн салаа, Тк-305-ын салаа,
Мебелийн холбоос
VI/12-17 Анчдын нийгэмлэг, Хараа зочид буудал, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Тэнгис кино театр, Бишрэлт зочид буудал, Теди төв, Урт цагаан, 6-р хороолол, Засгийн газрын авто бааз, Дөлгөөн нуур, Автоплаза, 7 дугаар хороолол, 100-н айл, Хүүхдийн 2-р эмнэлэг, Эрэл сургууль, КТМС, 12 дугаар хороолол орчмын орон сууц, албан газрууд.
6 6а магистраль, 3-6-ын холбоос, 7б,в,г,д,ж,к магистраль,
7и Тк-742-оос Тк-756 хүртэл  
VI/13-30 2-р хороолол, ТЗУГазар, Гранд плаза, 3,4-р хороолол, 6-р бичил хороолол, Эх нялхас, МҮОНРТелевиз орчмын орон сууц, албан газрууд
 
 
 
 
7 11а,б,в,г,д магистраль VI/18-VII/08 Хар хорин худалдааны төв, Эрин, Өнөр хороолол, Гурвалжин зах, Голден парк, 10-р хорооллын замын урд талын орон сууц, албан газрууд.
 
8 7и Тк-817-оос Тк-756 хүртэл   8а,б,в,г,д 11и магистраль VII/16-30 Гурав дугаар эмнэлэг, Сувилагчийн сургууль, Гэмтлийн эмнэлэг, Говь саун орчмын орон сууц, албан газрууд.
25 дугаар эмийн сан, УБ палас, 10-р хороолол, 1-р хороолол, Москва хороолол,
Цахилгаан тээвэр ХК орчмын орон сууц, албан газрууд.
 
9 8е 9ж,е магистраль,
Алтан тариа, Нефьтийн салаа
VII/17-30 5 шар, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол, Сонгино хайрхан дүүрэг орчмын орон сууц, албан газрууд.
 
10 2б,в магистраль, Тк-215-ын салаа, 5в,г,д магистраль VIII/03-16 СЭЗДСургууль, ҮХААЯам, Баянзүрх Хүнсний зах, УСУГазар, Бөхийн өргөө, Хоёр дугаар эмнэлэг, Хаан палас зочид буудал, 72 дугаар дэлгүүр орчмын орон сууц, албан газрууд.
ҮСАХ, Соёлж, Замын цагдаа, Контенинталь зочид буудал, 21-р сургууль, 13, 15-р хороолол орчмын орон сууц, албан газрууд.
 
11 13-р магистраль, 9а,б,г,д магистраль, Цэвэрлэх, Карьерийн салаа VIII/04-17 Спортын шинэ ордон, Чингис хаан олон улсын буудал, Нисэх орчмын орон сууц, албан газрууд.
Дэвшил трейд ХК, 013 дугаар анги, Автобус-2, Цэргийн хотхон, Бөөний худалдаа, 10-н буудал  орчмын орон сууц, албан газрууд.
 
12 11е,ж магистраль, 2а 6ж магистраль, ШУТСО, Зүтгүүрийн депо, Эмийн заводын салаа VIII/18-30 5-р хороолол, Цирк, 220 мянгатын урд талын хэсэг, Солонгос ЭСЯам, Амарбаясгалант зочид буудал, Чингис зочид буудал, Усан бассейн, БТДСургууль орчмын орон сууц, албан газрууд.
Төв номын сан, Блю Скай зочид буудал, ГХЯам, Нэгдүгээр эмнэлэг, Нэгдүгээр төрөх, СТӨргөө, Туушин зочид буудал орчмын орон сууц, албан газрууд
Эмийн завод, Саруул төв, Зүтгүүрийн депо, Шинэ Монгол сургууль орчмын орон сууц, албан газрууд.
 
ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
 
Хэрэглэгч та бүхэн ирэх халаалтын улиралыг өнөтэй давах гол үндэс нь зуны засварын ажлыг чанартай зохион байгуулах юм. Иймд зуны засварын хугацаанд доор дурьдсан зөвлөмжийн дагуу өөрийн эзэмшлийн шугам, тоноглолд дараах засвар үйлчилгээг хийхийг зөвлөж байна. Үүнд:

А.  Дулааны узель, шугам сүлжээнд
  1. Дулааны худаг, узелийн хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон хаалтуудыг сольж, шинэчлэх.
  2. Өөрийн эзэмшлийн шугамын суваг, худгийг цэвэрлэж, худгийн шат, тагны бүрэн бүтэн байдлыг хангах. /хүн, амьтан унаж гэмтэхээс сэргийлэх/
  3. Ажиллахгүй, дутуу байгаа хянах хэмжих хэрэгслүүдийг гүйцээж суурилуулах.
  4. Халаах гадаргуу бохирдсон бойлерыг угааж, цэвэрлэх, хүчин чадал багадсан бойлерын халаах гадаргууг нэмэгдүүлэх.
  5. Ажиллахгүй болсон халаалт, хэрэгцээний халуун усны автомат тохируулагчийг засаж ажиллагаанд оруулах. Автомат тохируулагчгүй бойлер шинээр автомат суурилуулах.
  6. Гадна дулааны шугам, узелийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.

Б.  Халаалтын системд
  1. Дотор халаалтын системийн тараалтын шугам, халаах хэрэгслэл, таслах хаалтуудад үзлэг хийж, шаардлага хангахгүй болсон бөглөөтэй шугам, барьдаггүй таслах хаалт, бохирдсон халаах хэрэгслүүдийг сольж шинэчлэх.
  2. Жигд халдаггүй халаалтын системд тохируулга хийх балансын хаалт суурилуулах, буруу холболтыг засах.
  3. Халаалтын дотор системийг шахаж, шалгуулан актаар баталгаажуулах.
                                                       Та бүхэн засварын ажлаа хугацаанд нь чанартай хийж, ая тухтай өвөлжихийг хүсье!                  
                                                                                   
                                                                                              Улаанбаатар Дулааны Сүлжээ ХК
                                                     Холбогдох мэдээллийг тус компаний Дуудлагын төвийн 7004-7005 дугаараас лавлана уу.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:29:07
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!