“Цагааннуур” худалдааны чөлөөт бүс ирэх сард үүдээ нээхээр төлөвлөжээ
Баян-Өлгий аймаг дахь “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс ирэх зургадугаар сард үүдээ нээхээр  төлөвлөжээ. Энэхүү  чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт хийхээр тус аймгийн 16 иргэн, гадаадын гурван аж ахуйн нэгж “Цагааннуур”-ын захирагчийн ажлын албанд санал ирүүлсэн байна. 

Одоогоор чөлөөт бүсийн ажлын албаны байр, агуулах хашаа зэргийг бэлэн болгожээ. Харин хуучин байсан зарим барилгыг засварлах ажил энэ долоо хоногт эхлэх юм байна. Уг ажилд Аж үйлдвэрийн яамнаас 50 сая төгрөг гаргаж өгчээ. 

Цагааннуур тосгоныг түшиглэсэн худалдааны чөлөөт бүс байгуулах тухай анх 2003 онд УИХ-аас чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай хууль баталж, 2005 онд Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор Захирагчийн ажлын алба байгуулж байжээ. 

Ингээд ОХУ-ын Ташантын боомттой хил залгаа Улаанбайшинтад 2.7 га талбай бүхий 27 объектоос бүрдсэн, гаалийн хяналт шалгалтын орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон, хоногт 80 ачааны машин, 20 суудлын автомашин, 400 зорчигч  шалган нэвтрүүлэх хүчин чадалтай гаалийн шинэ цогцолбор ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш 10 жилийн хугацаанд өөр бодит ажил хийлгүй явж иржээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:33:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!