Лениний музейтэй холбоотой бас нэг шүүх хурал хойшлов
Лениний музейн өмчлөлтэй холбоотой бас нэг шүүх хурал өчигдөр /2015.05.13/ Дүүргийн иргэний хэргийн анхан шатны I дүгээр шүүх дээр болох ёстой байсан ч “гуравдагч этгээд” шүүх хуралд ирээгүй учраас хойшиллоо. Гуравдагч этгээд нь “Алтжин”-ын захирал Г.Алтан юм. Тэгвэл төрийн эзэмшилийн гэх Лениний музейн өмчлөлд Г.Алтан хаанаас гараад ирэв гэж гайхаж магадгүй. Үүнийг тодруулья.
 
2013 онд Чингэлтэй дүүргийн шүүхийн 869 дүгээр шийдвэр, Давж заалдах шатны 645 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 689 дүгээр тогтоол гарч, Лениний музейн өмчлөгч нь Монголын төр болохыг шийдвэрлэсэн.
 
Гэвч шүүхийн шийдвэр гарсан ч МАН-ын зүгээс музейн барилгыг суллаж өгөхгүй байсан учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж музейн барилгыг жинхэнэ эзэнд нь буюу төрд эргүүлэн өгч байсан. Олон жилийн турш Нийслэлийн МАН тус барилгыг эзэмшиж байсан юм. Гэтэл төр өөрийн өмчийг мэдэлдээ авахын даваан дээр Г.Алтан гарч ирээд “МАН-ынхан Лениний музейг нэг сая ам.долларын барьцаанд тавьчихсан. Тиймээс миний хувьд гуравдагч этгээдээр татуулж, авлагын баталгаагаа хамгаалмаар байна” гэх хүсэлтээ 2015 оны нэгдүгээр сарын 11-ны өдөр шүүхэд тавьсан байна. Шүүх түүний хүсэлтийг хүлээн авч гуравдагч этгээдээр татсан юм. /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нар 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр гарын үсэг зурж, нэг сая ам.долларын барьцаанд Лениний музейг тавьжээ./
 
Ингээд л гуравдагч этгээдийг оролцуулсан шүүх хурал товлогдож, хуралдах болтол Г.Алтан ирсэнгүй.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2015-05-14 15:47:27
    МАН, АН болон Алтанд өгснөөс хэнд ч хэрэггүй болгоод дэлбэлсэн нь дээр. Харин газар дээр нь өнчин хүүхдүүдийн ясли барих хэрэгтэй.
  • 1958.mn 2015-05-14 08:34:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • иргэн 2015-05-14 05:11:36
    ЭНЭ МАН ГЭЖ ЯАСАН ҮХЭЖ ДАЛД ОРДОГГҮЙ АЙМШГИЙН МАНГАС ВЭ? ДЭЭРЭЭС НЬ ТЭР НЭГ ШУЛАМ ШИГ АВГАЙ ХААНААСАА ГАРААД ИРВЭЭ