16-р байрны оршин суугчид зочид буудалд 20 гаруй хонож байна
Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар  байрны хажууд 18 дахвхар орон сууц барих зөвшөөрөл олгосны дагуу “Би Жи Би Жи” компани суурийн нүх ухаж эхэлсэн. Ингэхдээ тэд хажуугийн 16-р байрны суурийг хөндсөнөөр тэнд хөрсний нуралт үүссэн байна. 

Тиймээс албаныхан тус байрны оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч тус байрны 200 орчим иргэнийг дүүргийн нутаг дэвсгэр дээрх хэд хэдэн зочид буудалд байрлуулсан юм. Оршин суугчид зочид буудалд амьдраад 20  гаруй хонож байна. 

Одоогоор 16 дугаар байрны хөрсийг хүчитгэх ажил үргэлжилж байна. Уг ажлыг “Бум Од” компани гүйцэтгэж байгаа юм. Тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангаж, шороо асган индүүдлэг хийгээд дууссан байна. Мөн арматур зангидах ажлыг ч хийгээд байгаа аж.

Харин оршин суугчдын ая тухыг ийнхүү алдагдуулахад хүргэсэн албан тушаалтнуудад хэрхэн хариуцлага тооцохыг олон хийт хүлээж байна. Уг хэргээс үүдэн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Нацагдорж ажлаа өгөөд байгаа билээ. Түүнчлэн “Би Жи Би Жи” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэвч асуудлыг үүгээр дуусгаж болохгүй гэдгийг иргэд хэлж байгаа юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:35:38
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.186.149
    Мэдэгдсэн Хариулах