Аж ахуйн нэгжүүд тохижилтоо сайжруулж, ногоон байгууламжаа нэмэгдүүлж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарласан. Энэхүү болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгжүүд гадна дотно орчноо цэмцгэр болгох дүүрэг, хороогоо тохижуулах ажлуудыг хийж эхэллээ.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны 60 дугаар сургууль ногоон байгууламж хариуцсан ажлын хэсэг гаргаж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэн цэцгийн мандал хийж орчноо тохижуулснаас гадна шинээр усалгааны систем  суурилуулан зүлэгжүүлэлт хийж байна.

Харин Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны “Туулын хар шугуй сэргээх” төрийн бус байгууллагаас Туул гол дагуух  хогийн цэгийг цэвэрлэн 14 мянган мод тарьсан байна. Тарьсан модоо хамгаалах зорилгоор хашаа хатган усалгааны системийг нь шинэчлэх гэж байгаа аж.

Мөн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр нийтийн эзэмшлийн зам дагуу 50 метр тутам хогийн сав байрлуулахаар зураг төслийг нь гаргаж  байна.  Хогийн сав хийх зардлыг аж ахуйн нэгжүүд өөрсдөө гаргаж байгаа бөгөөд арчлан хамгаалж хогийг нь байнга ачуулж байх юм. Мөн “Алтан сар” дэлгүүр дотор, гадна тохижилтоо бүрэн хийж, хаягаа шинэчлэн ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүлжээ.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 13-р хорооны Ягаан зулзаахай цэцэрлэг аваарын гарц хийн хоёр давхартаа шинээр анги нээж ногоон байгууламжаа нэмэгдүүлж байна. 17 дугаар  сургууль гадна  ханаа шохойдон, мод тарьж, явган хүний замын хавтан суурилуулж байгаа  бөгөөд энэ нь хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах тэдний сэтгэл санааг өөдрөг байлгахад чухал үүрэгтэйгээс гадна хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг сургуулийн удирдлагууд онцолж байв.

Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд нийслэлийн өнгө төрхөнд гэгээ нэмэх  олон ажлыг хийж эхэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:37:30
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!