Хууль бус газар олголтоос болж Туулын урсац тасарч магадгүй
Хан-Уул дүүргийн 13-р хороонд хууль бусаар газар олгосноос Туул голын урсац тасрах аюул нүүрлээд байгаа талаар Усны газрын дарга асан З.Батбаяр мэдээлэл хийлээ.
 
Шувуун фабрик орчимд 70 га газрыг хууль бус хайгуулын зориулалтаар олгосон бөгөөд хайгуул хийх гэж буй байгууллага нь нутгийн иргэдэд “Зөвхөн 10 га газарт олборлолт хийнэ, үлдсэн 60 га талбайд соёл амралтын хүрээлэн барьж өгнө" гэжээ. Гэвч одоогийн байдлаар ойролцоогоор 50-60 метрийн ухалт хийгдсэн, хамгаалалтын шонг ч хайхралгүй ухаад эхэлчихсэн талаар эндхийн оршин суугчид гомдоллож байна.
 
Усны газрын дарга асан З.Батбаяр энэ талаар мэдээлэл хийх үеэрээ “Эдийн засгийн хямралаар далимдуулж байгаль орчны системийг устгах гэсэн бодлогууд хаа сайгүй хүчээ авч эхэллээ. Энэ үед бид ч бас хамгаалалтаа улам нарийсгах болно. Хан-Уул дүүргийн 13-р хороонд газар олгосон явдал бол хууль бус. Нийслэлийн Засаг даргын хайрга олдборлохыг хориглосон шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа шүү дээ” гэсэн юм.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-08-12 09:29:59
    Мэдээллийн дагуу тэнэг Бат-үүл хэн газар олсон гэдгийг олоод хариуцлага тооцож чаддагүй юм байх даа,Наад олон орлогч доо хэлээд эзнийг нь олооч Усгүй бол Бат-үү...
  • зочин 2015-05-14 10:56:49
    Батүүл гэж гайг хурдан холдуулахгүй бол хот сүйрэх нь ээ, АТГ энэ газар олголт, 11 тэрбумыг нь шалгаач ээ, ногоон уут гэж баахан идсэн
  • 1958.mn 2015-05-14 08:38:00
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Батбаяр аа анхаар 2015-05-14 03:57:47
    10 га ухаж ашиглаад 60 га д гоогоо болгоод өгнө гэсийм биз дээ.. 10 гад ухчихвал тэр чигтээ гол байхгүй болно .
  • zochin 2015-05-14 01:53:32
    ukhaand ni ukhna ukhsen mongol yum daa , tend gazar ugch bolokhguy geji mun chi olon jil yarilaa daa . yu chi khelekh we dee .ukher mongoloo geji
  • Эзэн? 2015-05-14 01:38:40
    Ийм эзэн нэргүй юм бичихээ боль! Газар олгосон албан тушаалтан нь хэн юм бэ? Тэр хүн л шийтгэл хүлээх ёстой шүү дээ!!! Ухсан тэнэгийг ч шийтгэ.