XVI байрны оршин суугчид энэ сард байрандаа орно
Баянгол дүүргийн 16-р байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснээс хойш 20 хоног өнгөрчээ. Тус байрны хажууд олон давхар байшин барихаар ухсан суурь нүхний хананы шороо нурснаас 6 метрийн зайтай орших 16-р байранд цууралт өгөх аюул нүүрлэсэн юм. Иймд Онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ авч, байрыг хамгаалалтад аван, оршин суугчдыг дөрөвдүгээр сарын 23-нд яаралтай нүүлгэн шилжүүлсэн.
 
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хэмжилт, шалгалтаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийснээр оршин суугчдыг байранд нь оруулахаар болсон юм.
 
“Нурах нь ээ” гээд нүүлгэн шилжүүлчихээд удалгүй “Нурахгүй, засчихвал зүгээр болно” хэмээн тайлбарлаад буй 16-р байрныхан хэзээ гэртээ төвхнөх нь олны анхаарлыг багагүй татаж байгаа. Тэгвэл энэхүү ажлыг хариуцаж буй “Бум Од" компани өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхэлж, яаралтай дуусгахаар 24 цагаар ажиллаж байгаа аж. Хөрсний бэхэлгээ, хүчитгэлийн ажил ямар шатанд байгаа, хэзээ дуусах талаар мэдээлэл авах гэсэн ч “Бум Од’’ компанийн инженер мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Тэрбээр үүнийгээ “Дээрээс ямар нэг мэдээлэл өгч болохгүй гэсэн” хэмээн тайлбарласан. Харин албаны эх сурвалж энэ сард багтааж оршин суугчдыг байранд нь оруулна хэмээн мэдээллээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:38:23
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!