Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордны нээлт болно
10:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт 2014 ОНЫ ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧдийг тодруулах "Мөнгөн мод" ёслолын арга хэмжээ болно. Шилдэг уран бүтээлчдийг тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч гэсэн долоон төрлөөр шалгаруулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд “Мөнгөн мод” цом, тус бүр 3.000,000 төгрөгөөр шагнах юм.

10:00-12:00 цагт НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг нь “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан 1 сарын аян зарлаж тус аяны хүрээнд “Тамхигүй орчин таны ирээдүй” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг Энхжин худалдааны төвд зохион байгуулах гэж байна.

10:00-12:00 цагт Гадаад хэргийн яамны Зөвшилцөл хурлын танхимд болох НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн комиссоос жил бүр эрхлэн гаргадаг Ази, Номхон далайн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тойм судалгааны 2015 оны Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй болгох нь сэдэвт тайланг танилцуулна.
 
11:00 цагт Чуулган угтсан нээлттэй өдөрлөг-“Ногоон ирээдүй-2015” төслийн нээлт   Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.
 БОНХАЖЯ, Нөхөрлөлүүдийн үндэсний холбооноос хамтран байгаль хамгаалах нөхөрлөлүүд үүсч хөгжсөний 15 жилийн ойг угтсан Үндэсний хэмжээний анхдугаар чуулганыг 2015 оны 5-р сарын 14, 15-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулна.

11:00 цагт Зэвсэгт хүчний 337, 350 дугаар ангид техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн 100 га талбайг хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Нэгдсэн унаа 10.00 цагт ЗХЖШ-ын үүднээс явна.

 13:00 цагт Хандгайт дахь Үндэсний Сагсан Бөмбөгийн Ордны нээлт  эхлэх болсон бөгөөд өглөө Спортын төв ордоноос  10,11,12, цагуудаас автобус  явна.

14:00 цагт “ХҮННҮ МОЛЛ”-д  эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгох, хүнсний зөв зохистой хэрэглээг олон нийтэд сурталчилах зорилго бүхий "Та шалга, бид зөвлөе" өдөрлөгийг "Эрүүл хөрс-Эрүүл хүнс" аяны хүрээнд зохион байгуулах гэж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 08:39:11
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • 1958.mn 2015-05-14 00:54:35
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!