АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулахад бэлэн үү
Уулзалтыг амжилттай зохион байгуулж чадвал Монгол Улс дэлхийн газрын зураг дээр илүү тод томруун болж, нэр хүнд, нөлөө маань өснө

АСЕМ Дээд хэмжээний уулзалт 2016 оны долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдахаар болсон. Энэхүү уулзалтад дэлхийн 51 орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн, сайд, дарга нар, олон улсын байгууллагын удирдлагууд гээд 5000 гаруй зочид төлөөлөгчид оролцохоор урьдчилсан байдлаар төлөвлөн зохион байгуулалтын ажлаа гүйцэтгэж байна.

АСЕМ-ын уулзалтаар Ази, Европын улсууд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилт тавьж, эдгээр асуудлаар уулзалт, яриа хэлэлцээ хийж, үр дүн, арга замыг хайдаг байна. Мөн улс орны төр, засгийн тэргүүнүүд харилцан яриа хэлэлцээр хийж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ төсөл, гэрээг үзэглэх, шийдэлд хүрэх маш том боломж нь энэхүү арга хэмжээ хэмээн дүгнэдэг. Өөрөөр хэлбэл энэхүү арга хэмжээ, уулзалт нь өндөр, дээд хэмжээний гэж онцлох, тэр утгаараа зохион байгуулагч орон нь маш өндөр, дээд хэмжээнд уулзалт, арга хэмжээг зохион байгуулах ёстой аж.

2014 оны АСЕМ-ын уулзалт Италийн Милан хотноо зохион байгуулагдаж дэлхийн 53 орны төр засгийн тэргүүн, зочид төлөөлөгч гээд 5000 гаруй хүн оролцсон байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс тус уулзалтад оролцож улмаар 2016 оны 11 дэх удаагийн АСЕМ-ын уулзалтыг эх орондоо зохион байгуулах эрхийг авч байсан юм. Спортоор бол олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах эрх авлаа гэж ойлгож болно хэмээн улс төрчид тайлбарлаж байлаа.

Монгол Улсын хувьд 2006 онд Финландын нийслэл Хелсинк хотноо болсон зургаадугаар уулзалтын үеэр АСЕМ-д нэгдэн орсон байдаг. Энэ үеэс бүхий л үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, зохион байгуулах эрх авна гэдэг нь Монгол Улсын нэр хүнд өсөн дэвжиж байгааг харуулж байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлийнхэн өгсөн ярилцлагадаа дурьджээ. Мэдээж зохион байгуулах эрхийг дагаад өндөр хариуцлага, улс орны нэр хүнд яригдана. “Уулзалтыг амжилттай зохион байгуулж чадвал Монгол Улс дэлхийн газрын зураг дээр илүү тод томруун болж, нэр хүнд, нөлөө маань өснө” гэж Гадаад хэргийн сайд асан Л.Болд хэлж байж.

 Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг зохион байгуулсан туршлага бий

Монгол Улсын хувьд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг зохион байгуулж, 1000 гаруй дээд хэмжээний сайд дарга нарыг хүлээ авсан туршлагатай. Тиймээс энэ удаагийн уулзалтыг зохион байгуулахад нэг их хүндрэл учрахгүй гэж харж байгаа. Ер нь АСЕМ-ын уулзалтаар л хамгийн олон улсын төрийн тэргүүд цуглардаг учраас зохион байгуулалт хэр зэрэг сайн байна Монгол Улс олон улсын томоохон үйл ажиллагаануудад төдий чиний ногоон гэрлээр алхах боломж бүрдэнэ гэж дүгнэж байгаа юм.

Италийн Милан хотноо болсон АСЕМ-ын уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, хүн амын нийгмийн хамгаалал, хүнсний тусгаар тогтнол, байгалийн баялагийн зохистой хэрэглээ, үйлдвэрлэл, энх тайван зэрэг олон асуудал хөндөгдсөн. Энэ асуудлууд нь манайх шиг уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа оронд нэн чухал. Өөрөөр хэлбэл Монгол Улсад уул уурхайгаас өөр хөрөнгө оруулах боломжтой салбарууд бий гэдгийг дэлхийн улс орнуудад сурталчлах том боломжийг АСЕМ-ын уулзалт өгнө гэж найдаж байгаа билээ. Тиймээс зохион байгуулалт өндөр, дээд түвшинд байх ёстой.

Гэвч ...

Гэвч өндөр, дээд түвшинд зохион байгуулж чадах уу гэсэн эргэлзээ, улс төрчид, дипломатчдад төрөөд эхэллээ. Тодруулбал, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа “АСЕМ-ын орнуудын өндөр түвшний уулзалтыг Монголд хийвэл манай нэр хүндэд сайн. Гагцхүү бид үүнийгээ өндөр түвшинд бэлтгэж чадах уу гэдэг л асуудал байна. Яаж алах бол доо гэж би жаахан айж байна. Энэ чинь амаргүй асуудал. Хоёр жилийн өмнө Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг манайд боллоо. Энэ хуралд би нэг салбар хуралд нь оролцсон. Хурлын зохион байгуулалт тааруу санагдсан. Гурван удаа үг хэлж, санал тавьсан. Хүний санаа оноог авахгүй байсан. Тийм олон улсын хурал гэж юу байсан юм” гэж дурдаж байж.

Нэг хүний үг боловч алдаа дутагдал байсан гэдгийг хэлж байна. АСЕМ-ын уулзалт ийм алдаа дутагдалтай байж болохгүй. Монгол Улс хөрөнгө, санхүүгийн багагүй асуудалтай байгаа энэ үед уулзалт зохион байгуулагдах гэж байгаа учраас бидний чадлыг шавхах нь ойлгомжтой болоод байна. Хөрөнгө санхүүтэй холбоотой зарим ажлууд гацаанд орж ч магадгүй. Гэхдээ жил гаруйн хугацаа байна гээд уужуу амьсгаа аваад үзье.

Нэгэнтээ зохион байгуулах эрхийг авсан л юм чинь нэгнийхээ хийж буй ажилд хориг саад тавьдаг Монгол зангаа хойш тавих хэрэгтэй байх.

Монгол Улс АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад "хөрөнгө хаяна"

Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нэн тэргүүнд зочид төлөөлөгчдийг байршуулах газар хэрэгтэй. АСЕМ-ын ажлын бүрэлдэхүүнд заасан аюулгүй байдал болон тогтоосон хязгаар бүсийн хүрээнд нийт 43 зочид буудал сонгоод байгаа.

Эдгээр буудлууд нийт 3586 өрөө, 5379 ортой аж.  Үүнд “А” ангилал “presidential suite” буюу Ерөнхийлөгчийн өрөө” 37, “Б” ангилал executive suite  253, delux  966, хагас люкс ангиллын өрөө 460, энгийн өрөө  2597 өрөө  байгаа юм. Мөн дэлхийн томоохон сүлжээ зочид буудлууд энэ ондоо багтан ашиглалтад орохоор яригдаж байгаа.

Харин зочдыг хүлээн авахтай холбоотойгоор 34 зочид буудал үйлчилгээний чанарыг сайжруулах, тоног төхөөрөмж авах, тавилга хэрэгслээ шинэчлэх зэрэгт зориулж 197 тэрбум 384 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүсээд байгаа аж. Харин энэхүү хөрөнгө оруулалтыг жилийн 9 хүртэлх хувийн хүүтэйгээр урт хугацаанд төлөх зээл хэлбэрээр олгохоор яригдаж байгаа гэнэ.

Эдгээр зочид буудлуудаас гадна 53 орны төр засгийн тэргүүн, зочдыг байршуулах эко хаус бүхий шинэ хотхоныг Богд ууланд барьж байгаа юм. Зочдыг 21 дүгээр зууны байранд байрлахаас гадны Монгол гэрт ч байрших боломжийг хангахаар бэлтгэж байгаа талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.
 
Тэгэхээр АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулахын тулд Монгол улс нэлээд “хөрөнгө хаях” шинжтэй. Харин уулзалт амжилттай болж мөнгөний урсгал Монголыг чиглэнэ гэж найдаж байна.
 
Ами
Olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin Ene udaagiin populism chin harin  2015-05-14 05:01:51
    Ene hurliin beltgeliig saitar hangaj hurald uilchleh orchuulachidaa ertnees sain beltgeh heregtei
  • am aldval barij boldoggui 2015-05-14 05:01:36
    dagaj ireh hevlel medeeleiinhen busad humuusees yaj mongo salgahaa sain bod. event um zohio orlogoo nemehed anhaar
  • Ерөнхийлөгчид 2015-05-14 04:20:14
    Гуйя . Болиоч Ухаараач . Наад орнууд чинь Монголд ямарч туслалцаа үзүүлэхгүй . Зүгээр л Орос Хятадтайгаа наймаагаа хийгээд л хөгжий л дөө. Хайран мөнгө хөрөнгө....
  • jervis 2015-05-14 04:11:36
    Mash yaraltai tsutsluulaach!!! Saindaa ch Mongold bolj baigaa yum bish shuudee!!! Busad ulsuud iluu zardal gargahguin Elbeg maliig sanal tavinguut............
  • Зочин 2015-05-14 02:38:37
    Энэ хурлыг олигтойхон зохион байгуулахгүй бол дэлхий дүүрэн шившиг болно шүү! Хичээгээрэй дээ
  • Энхээ 2015-05-14 01:48:31
    Муу дээрээ муухай муухай дээрээ улцан гэгч болох нь дээ.улс нь удахгүй амьсгаа нь тасрах гэж байхад бас хурал хуй гээд... чадах юмуу
  • ami 2015-05-14 01:26:13
    semgyylch ami bichij bgaa sedbiinxee yg ysgiin aldaa ytga nairyylgaa zun bicheechee