Статистикийн хорооноос мэдээлж буйгаар улсын хэмжээнд хэрэглээний үнийн индекс буюу инфляци эхний дөрвөн сарын байдлаар 9.2 хувиар өсөөд байна. Дөрөвдүгээр сард инфляци өмнөх сарынхаас 0.9, оны эхэн үетэй харьцуулахад 2.9 хувиар өсчээ.
Ерөнхий индекс дөрөвдүгээр сард 0.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.7 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх 0.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин он гарсаар эхний дөрвөн сарын 2.9 хувийн өсөлтийн 2.1 нэгж буюу 75.5 хувийг хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт бүрдүүлжээ.

Б.Сансар
olloo.mn