Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, УИХ-ын Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсэг, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” төслөөс хамтран өнөөдөр Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг танилцуулав.

УИХ-ын даргын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны 60 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг уг төслийг боловсруулж дуусчээ. Хөгжлийн урт хугацааны бодлого нь Монгол Улсыг 2015-2040 онд хөгжүүлэх чиглэлийг хамарч байгаа юм.

Уг бодлогын чиглэлд 2040 он гэхэд оюуны өндөр чадавхи бүхий мэргэшсэн ажиллах хүчтэй, хөгжсөн, аз жаргалтай, бүтээх чадвартай иргэдтэй, мэдлэг оюун, өв соёлын баялаг хуримтлал, технологи, инновацийн хүчтэй чадавхитай, төрөлжсөн хүчтэй эдийн засаг, баялгийн тэнцвэртэй хуваарилалттай, нөөцийн өгөөжтэй ашиглалт, амьдрах эрүүл, найдвартай орчинтой бүс нутаг, олон улсын хөгжилд үүрэг роль бүхий Монгол Улсыг цогцлоохоор тусгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль энэ үеэр хэлсэн үгэндээ  урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн үндсэн гол зорилго нь хүн төрөлхтөний нийтээр хүлээн зөвшөөрсөн сайн сайхан бүхнийг Монгол Улсад цогцлоож, тийм ирээдүйг бий болгох язгуур зорилготой гэлээ.

 Хөгжлийн урт хугацааны бодлогын төсөлд дараах үндсэн 5 чиглэлийг голлон тусгасан байна.

Нэгд, Монгол хүнийг хөгжүүлэн, өндөр мэргэшсэн ажиллах хүчтэй болж, бүтээх чадавхийг өсгөх,

Хоёрт, Төрийн институцийн чадавхи, бодлого, зохицуулалтын чанарыг дээшлүүлэх,

Гуравт, Эдийн засгаа төрөлжүүлж, олон улсын зах зээлд хүчтэйгээр нэвтрэн, нөөцийг үр өгөөжтэй ашиглах,

Дөрөвт, Орчин үеийн технологи, инновацийг бүх салбарт нэвтрүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,

Тавд, Хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох дунд давхаргыг өргөжүүлж, нийт иргэдийн аюулгүй орчинд эрүүл энх, сайн сайхан аж төрөх нөхцөл, бололцоог дээшлүүлэх гэсэн гол чиглэлүүдээр улс орноо хөгжүүлэхээр уг төсөлд тусгасан байна.

President.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-14 00:55:54
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!