Хямралд ороод багагүй удаж байгаа Монголын эдийн засаг эргэж сэргэтлээ нэлээд удах төлөвтэй байна. Эдийн засгийн хямралын гол үндэс болсон гадны хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв ажиглагдахгүй байгаа нь асуудал болоод байна. Харин ч бүр хөрөнгө оруулагчид өөр хоорондоо Монгол улсад хөрөнгө оруулахгүй байхыг уриалж эхлээд байна.
Тухайлбал АНУ-аас Монгол улсад элчин сайдаар сууж байсан Пайпэр Кэмбэлл өнгөрсөн сарын 21-ний өдөр “Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн уулзалт”-д оролцох үеэрээ манай улсад хөрөнгө оруулахгүй байхыг уриалжээ. Тэрбээр хэд хэдэн үндэслэлүүдийг гаргаж ирэн хөрөнгө оруулахад хүндрэлтэй хэмээн танилцуулжээ. Тодруулбал Монгол улсын эрх баригчид эрс тэс байр суурийг илэрхийлдэг, тогтворгүй гэсэн байна. Мөн Монголын шүүх засаглалд Засгийн газар нь хөндлөнгөөс нөлөөлдөг, Тусгай зөвшөөрлүүдийг цуцалж эдийн засгийн алдагдалд хүргэдэг гэх мэт олон зүйлүүдийг дурджээ.
Мэдээж хэрэг түүний хэлсэн зүйлс үнэний ортой. Сүүлийн жилүүдэд манай оронд улс төр, түүнийг дагасан хууль эрх зүйн ойлгомжгүй байдал газар авч үүнээс нь болж Монгол улсад нэгэнт орж ирээд байсан хөрөнгө оруулагчид нуруугаа харуулах болсон. Гадаадын хөрөнгө оруулалт 2014 онд 2013 онтой харьцуулахад 70 хувиар буурч, 750 орчим сая ам.доллар болоод байгаа. Энэ нь 2012 оны үед орж ирж байсан хөрөнгө оруулалтын 25 хувьтай л тэнцэж байгаа аж.
2011, 2012 оны үед 4,5-4,7 тэрбум долларын гадаад хөрөнгө оруулалт орж ирж байжээ гэхээр хөрөнгө оруулалт зургаа дахин буурчихаж. Ийм нөхцөлд манай улс Ашигт малтмалын тухай хуулиа шинэчлэн найруулснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжсэн бөгөөд цаашид тогтвортой байх боломжтой болсон хэмээн албаныхан ярьж байгаа. Гэвч хөрөнгө оруулагчдын итгэл нэгэнт алдарчээ. Тэд эргээд Монголд хөрөнгө оруулж эхэлнэ гэх найдвар алга.
Манай улс шиг уул уурхайгаас нэгэнт хараат эдийн засагтай, үүнээсээ ойрын жилүүдэд гарах боломжгүй улсад гадны хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй. Бид өөрсдөө томоохон ордуудаа хөдөлгөөнд оруулж чадахгүйгээс хойш гайгүй сайн нөхцөлтэй гэрээ хийгээд ашиглаж эхлэх нь манайд л тустай. Гэвч эх орончид хэмээн цээжээ дэлдсэн хэдэн нөхөд, тэднийг дэмжсэн улс төрчид өнөөдөр хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засгийн хямралыг ийм хэмжээнд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулсан.
Одоо ч мөн хэдэн жил гацаанд байсан Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудыг ашиглах тухай ид ярьж байхад хүчтэй эсэргүүцэгчид байсаар байна. Нэгэнт бид өөрсдөө томоохон ордуудаа ашиглаж чадахгүйгээс хойш гайгүй сайн нахцөлтэй гэрээ байгуулаад ашиглаж эхэлбэл бидэнд л тустай. Үүнийг эх орончид ойлгох хүртэл гадны хөрөнгө оруулалтад найдах ч хэрэггүй бололтой.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn