ҮХЦ-ийн даргаар Ж.Амарсанааг улираан томиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо. Холбогдох хуульд зааснаар, Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж саналыг нууцаар хураан олонхийн санал авсан хүнийг сонгодог. Мөн Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болохоор Үндсэн хуульд заасан байдаг.

Өнөөдөр болсон Үндсэн хуулийн цэцийн даргын сонгуулийн нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн дийлэнх олонхийн саналыг гишүүн Жүгнээгийн Амарсанаа авч улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар дахин сонгогдлоо. Тэрбээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор бөгөөд хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэрэгтэй, Монгол Улсын гавьяат хуульч юм.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2015-05-14 09:38:16
    Tsetsiin gishuud zub songolt hiijee. Amarsanaad bayar hurgii
  • mongolO 2015-05-14 07:45:49
    darxlagdsan xulgaich gedeg shig alban tushaald darxlagdsan garuud ix baix yumdaa. dorligjaw, saxalt bilegt gex met.
  • зочин 2015-05-14 04:35:58
    Баяр хүргэе Ж.Амарсанаа академичид.