Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болсон билээ. Хуралдааны үеэр тус комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар “Улсын хэмжээнд энэ оны эхний таван сарын байдлаар 1957 гамшиг, осол гарсан. Үүний 128 нь ой, хээрийн, 1568 нь обьектын гал түймэр, 131 нь хүн, малын гоц халдварт өвчин болон газар хөдлөлт, хүчтэй цасан шуурга байлаа. Ихэнх нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон ч бүх талын хүчийг дайчлан түймрийг бүрэн унтраагаад байна” гэсэн мэдээлэл өгсөн.
Үүнтэй холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх гал түймрийн эрсдэл өндөртэй аймаг, сумдын нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, ногоон бүсэд явуулах эргүүл, шалгалт хяналтыг ОБЕГ-тай хамтарч зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд цаг агаарын нөхцөл байдлыг судалж үүлэнд зориудаар нөлөөлж хур бороо оруулахыг Улсын онцгой комиссын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгажээ.

Г.Уянга
Olloo.mn
Olloo.mn