Зургаан компани махан бүтээгдэхүүн экспортлохоор боллоо
Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж буй.

Манай улсаас мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 онд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мха нядалгааны болон боловсрулах үйлдвэрүүдэд тандалт, судалгаа, эрсдэлийн үнэлгээ хийсэн юм. Үүний дагуу Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олголоо. Тодруулбал “Мах маркет”, “Грийн грейс лэнд”, “Дархан меат фүүд”, “Хаан хүнс”, “Монгол эко мах” компаниудад тус тус олгосон байна. Одоо бүтээгдэхүүн экспортлох албан ёсны гэрчилгээ л гарах дутуу үлджээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.