МАН-ынхаан ажлаа хий
Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг ярилцсан. 
 
Төслүүдийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулж, гишүүн Х.Тэмүүжин, Ц.Нямдорж нарын халуухан маргаан, мэтгэлцээн дунд өрнөсөн гэж дүгнэж болно. Яах аргагүй Монголын хууль шүүхийн өчигдрийн болон өнөөдрийн өнгө төрхийг тодорхойлолцож яваа дээрх эрхмүүд өөр өөрсдийн байр сууриа гайгүй сайн хамгаалан тэмцэлдсэн. Ялангуяа  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, өнөөдрийн сайд Д.Дорлигжав хоёрын дуэль байнгын хороон дээр ч үргэлжлээд явсан.

Тэднийг ийнхүү хэн нэгэндээ бууж өгөхийг хүсэхгүй тэмцэлдэж байхад Хууль зүйн байнгын хороонд харьяалагддаг МАН-ын бүлгийн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин нар танхимд үзэгдэхгүй мөртөө санал хураахад байнга эсрэг санал өгснөөр дүн нь гараад байна лээ. Уг нь Ө.Энхтүвшин гишүүн сууж байсан ч Ц.Нямдорж, Д.Ганбат нарын хэрүүлийг сонссоор залхсан бололтой удалгүй гараад явчихсан. Хууль, шүүхийн шинэчлэлтэй холбоотой чухал асуудал хэлэлцэхэд ч оролцдоггүй МАН-ынхаан УИХ-ын гишүүний цалингаа бүтэн авч байгаа юм чинь ажлаа хий л дээ.
 
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kkkk 2015-05-14 01:31:09
    ZAIL ZAIL MAN
  • зочин 2015-05-14 00:26:37
    АН бүгдийг хүчээр шийдчихдэг биз дээ, МАН-д бүлэг байгуулж өгөхгүй байсан биз дээ, АН улс орныг унагаасан, одоо бүүр байхгүй болгохоор ажиллаж байна
  • Kkkkk 2015-05-13 12:02:08
    MAN-iinhaa ta nar ulsiin ediin zasgaa avarlaa yu, ulsaa hugjuulee yu, davhar deelee tailj shaldallaa yu.
  • зочин 2015-05-13 09:31:08
    Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр муугаа МАН -д битгий чихээд бай. Эрх нь АН -д байгаа хүчээр шийдээд явахгүй юу? Бүтэн жил МАН УИХ-д бүлэггүй гадуурхагс...