Шинэ засгийн газрын сайд амь насаа алджээ
Энэтхэгт болсон сонгуулийн дараа шинээр байгуулагдсан засгийн газрын Хөдөө аж ахуйн хөгжлийн яамны сайд Гопинат Мунде авто машины осолд орж амь насаа алджээ.  Тэрээр өөрийн төрөлх хот Махараштра уруу нисэхээр онгоцны буудал явж байх үедээ  машинтай мөргөлдөж осолд орсон байна.
Шинээр эмхлэгдэн байгуулагдсан засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Нарендра Моди 64 настай Гопинат Мундег өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйн хөгжлийн яамны сайдын албан тушаалд томилоод байсан юм.
Осол гарсан даруйд түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна.   

Uno
www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus