Туул, Сэлбэ голуудыг тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төсөл боловсруулжээ
Өнөөдөр Усны газрын дарга асан З.Батбаяр мэдээлэл хийж Туул гол тасарч магадгүй болоод байгааг дуулгалаа. Сүүлийн жилүүдэд Туул голын бохирдлын түвшин нэмэгдэж байгаа нь ийнхүү тасалдах хэмжээнд хүргэсэн гэж тэрбээр үзэж байгаа юм. Харин ингэж бохирдуулах болсон нь олон шалтгаантай гэнэ. Тухайлбал арьс, ширний үйлдвэрүүд, барилгын компаниуд Туул голын орчимд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байна гэлээ.

Иймээс Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голоо тусгай хамгаалалтад авах тухай саналыг  З.Батбаяр хэлж байлаа. Тэрбээр Туул голыг тусгай хамгаалалттай газар нутгийн тоонд оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан аж. Хэрэв түүний энэхүү санаачлагыг УИХ дэмжвэл тогтоолын төслийг долоо хоногийн дотор ч батлах боломжтой гэлээ.

Түүнчлэн Нийслэл хотын голоор урсдаг Сэлбэ голыг ч мөн орон нутгийн тусгай хамгаалалтад авч аврахаас өөр гарц үлдээгүй гэсэн юм. Тиймээс Нийслэлийн ИТХ-д өргөн барих тогтоолын төслийг ч боловсруулсан гэлээ. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • луйварчид дан 2015-05-14 07:56:27
    хамгаалалтанд авна гэдэг нь өөрсдөө авахын нэр бөлгөө, богд уулаа хар- ойлгомжтой
  • hghghg 2015-05-13 10:05:30
    Ene neg yumnaas oor ys yarih amitan algaa alga
  • иргэн 2015-05-13 08:53:47
    Зөв өө, зөв. Цаг нь болсон