Өрхийн эмч нарын зөвлөгөөн болно

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөнийг энэ сарын 19-ний өдөр МҮЭСТО-д зохион байгуулах гэж байна.

Нийслэл хотод  129 өрхийн эрүүл мэндийн төв, 13 салбартай ажиллаж байгаа бөгөөд өрхийн эмнэлгийн тогтолцоонд шилжин орсноос хойш  16 жилийн хугацаанд өрхийн эмнэлгийг хөгжүүлэх бодлогын олон шийдвэрүүд гарч хэрэгжиж байгаа ч өнөөдрийг хүртэл өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хууль эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй, санхүүжилт нь хүрэлцдэггүй, статус нь тодорхойгүй, эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадвар сул зэрэг олон зүйлээс шалтгаалан иргэдийн дунд өрхийн эрүүл мэндийн төв, өрхийн эмч нарын талаархи сэтгэл ханамж төдийлэн дүүрэн бус байгаа нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зайлшгүй шаадлагатай тулгарч байгаа юм.  

Энэхүү зөвлөгөөнийг НЗДТГ, ЭМЯ, МӨАУМХ, АШУҮИС, Дүүргүүдийн ЭМТ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм байна. Зөвлөгөөний үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 18-ны 13.00 цагт Хангарьд ордны 14 давхарт "Өрхийн анагаах ухааны тулгамдсан асуудлууд" эрдэм шинжилгээний бага хурал болно.

Г.Уянга
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • haa 2015-05-14 07:07:44
    Orhin emneleg dampuu shv
  • zocin 2015-05-13 14:35:52
    odoo anagaah uhaanii ih syrguuliin byh hiceeliig angli hel deer yzeh heregtei,oros helee boliod emc nariin czadwar ulam muudsan,yadaz oros heltei bol emcz nar o...
  • 123 2015-05-13 11:18:41
    chadvargui emch nartai urhiin emnelgeer yah yum be? haniad ch edgeej chadahgui. emniihee neriig ch medehgui emch nar bna shdee
  • Зочин 2015-05-13 09:19:29
    ЗАН ХАРЬЦАА, ЗАН ХАРЬЦААНЫ ТАЛААР НЬ САЙН ЯРИЛЦ