БГД-ийн татварын хэлтсийн ажилтан их хэмжээний мөнгө завшсан болохыг тогтоов

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт статистикийн тасгийн даргаар ажиллаж байсан Б гэгч албан тушаалаа урвуулан ашигласныг АТГ-аас шалгаж илрүүлжээ.

Тэрбээр эхнэр Х-ын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж болон нэр бүхий компанийн дансанд Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын данснаас 2010 оны 2 дугаар сард 39 сая, 2010 оны 11 дүгээр сард 15 сая, 2011 оны 2 дугаар сард 39 сая, 2009 оны 11 дүгээр сард найз П-ийн дансанд 37 сая төгрөгийг  шилжүүлэн авч, завшин улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулжээ.

Мөн 2010 оны 3 дугаар сард нэр бүхий компаниас албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч мэхлэх замаар 25.5 сая төгрөгийг эхнэрийнхээ нэр дээрх аж ахуйн нэгжид шилжүүлэн авч, татварын өргүй гэх хуурамч албан бичгийг хийн өгсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдов.

Тиймээс дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч, хуульд заасан хугацааны дотор хариу ирүүлэхийг нийслэлийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга Р.Мөнх-Эрдэнэд мэдэгджээ. 

Ами
Olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tatvar 2015-05-13 07:35:18
    1 l hun ni iim baiga auym chini niilbel argagui l tusuv hundrehees yaahav dee. Tatvaraa uynd uguud bainaa gej bodohoor bolj baina shuu.
  • alibaba 2015-05-13 07:05:08
    tatwariin pizdaanuud
  • ze ze 2015-05-13 06:59:44
    ene tatvariinhand daramtluulj ogj baisan barimtaa delgeh heregtei
  • зочин 2015-05-13 06:49:12
    Татварын албаныхан баримтын шалгалт хийх явцдаа татварын асуудалтай компаниудаас байэа авилга авдаг нь бичэгдээгүй хууль шүү дээ.