Гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 14.6 хувиар өссөн байна
Улсын хэмжээнд 2015 оны эхний 4 сард 10451 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1332 хэрэг буюу 14.6 хувиар өсчээ.

 Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (1027), бусдын бие махбодид гэмтэл учруулах (116), тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг (111), аж ахуйн эсрэг (73) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв.


Сэжигтэн нь тодорхойгүй байсан 5252 хэргийн 2875 буюу 54.7 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 1.5 пунктээр өсч, харин нийслэлийн хэмжээнд 0.7 пунктээр буурсан байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2015 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеийнхээс 4 буюу 1.2 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 150 буюу 13.1 хувиар нэмэгдэж, харин бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 39 буюу 4.1 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 206 буюу 9.0 хувиар буурчээ. 

 Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо, жил бүрийн эхний 4 сарын байдлаар Гэмт хэргийн улмаас гэмтсэн, нас барсан хүний тоо, жил бүрийн эхний 4 сарын байдлаар 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэргийн тоо 2015 оны эхний 4 сард улсын дунджаар 53 болж, өмнөх оны мөн үеийнхээс 6 буюу 12.8 хувиар нэмэгдсэн байна.

 Гэмт хэргийн улмаас 3874 хүн гэмтэж, 406 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүний тоо 545 буюу 16.4 хувь, нас барсан хүний тоо 54 буюу 15.3 хувиар нэмэгдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2015 оны эхний 4 сард 75.7 тэрбум төг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 12.0 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирлын хэмжээ 53.0 тэрбум төг буюу 3.3 дахин, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 3.3 тэрбум төг буюу 38.2 хувиар өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоо 2015 оны эхний 4 сард 10216 болж, 521 буюу 5.1 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд, 3963 буюу 38.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд 2015 оны эхний 4 сард 34.2 мян.хүн эрүүлжүүлэгдэж, 5.4 мян.хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 9141 буюу 21.1 хувь, баривчлагдсан хүний тоо 306 буюу 5.3 хувиар буурсан байна.

 Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 398 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 152 хэрэг буюу 61.8 хувиар өссөн байна. Малын хулгайн 578 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 29 хэрэг буюу 5.3 хувиар нэмэгджээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.