Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.2 хувийг залуус эзэлж байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 4 дүгээр сарын эцэст 48.5 мянга болсны 25.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 33.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мян.хүн буюу 3.4 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.5 мян.хүн буюу 1.6 хувиар өссөн байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.9 мянга буюу 53.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр өсчээ. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2015 оны эхний 4 сард ажилгүй 35.5 мян.иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.1 мян.иргэн ажилд зуучлагдан орж, 38.6 мян.иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлсэн болон ажилд зуучлагдан орсон иргэд, жил бүрийн эхний 4 сарын байдлаар Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр, 2015 оны 4 дүгээр сарын эцсийн байдлаар, хувиар Эх үүсвэр: Хөдөлмөрийн яамны сар бүрийн мэдээ Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 29.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 44.6 хувийг бүрэн дунд, 7.1 хувийг суурь, 2.1 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Төв, Орхон, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Ховд, Архангай, Дорноговь, Увс, Өвөрхангай, Завхан аймагт улсын дунджаас 1.2-13.8 пунктээр илүү байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.