Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого сэдэвт хэлэлцүүлэг болно

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого /2015-2040 он/ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2015.05.13/ Төрийн ордонд 14.00 цагаас болно.  

УИХ-ын “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах” ажлын хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Сангийн яамнаас хамтран зохион байгуулж буй тус хэлэлцүүлэгт Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төслийг боловсруулсан ажлын үе шат, явц, хамарсан хүрээ болон бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан үндэслэл, үзэл баримтлал, судалгааны аргыг танилцуулна. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын /2015-2040/ төслийг танилцуулж, 2040 он хүртэлх Монгол Улсын хөгжилд нөлөөтэй гадаад орчны хүчин зүйлс, тулгарч болзошгүй эрсдэл, эерэг өөрчлөлт, боломжуудын талаар мэдээлэл хийх юм байна.

Хэлэлцүүлэгт ажлын хэсгийн ахлагчид болох УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг болон ажлын хэсгийн гишүүд, яамд, агентлагийн холбогдох албан тушаалтнууд оролцох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • гэрэлээ 2015-05-13 10:35:39
    тийм ийм хэлэлцүүлэг, айлчлал харин их юм даа... үүний цаана
    202.179.29.179
    Мэдэгдсэн Хариулах
  • ЮМ Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ 2015-05-13 05:34:17
    гол бодлого юм хийдэгээс ярьдагт биш
    202.72.245.194
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэлэх үг алга 2015-05-13 05:20:19
    Эрдэмтэн судлаачдаас оролцуулж болоогүй юм байхдаа. 4 жил эрх бариад буудаг түүнийг дагадаг байгууллагуудаас илүү энэ чиглэлээр олон жил судалгаа, шинжилгээ хий...
    202.179.20.84
    Мэдэгдсэн Хариулах