Цэргийн парадад оролцсон бүрэлдэхүүн эх орондоо иржээ
Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярын хүрээнд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүн өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Тэд өчигдөр ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл ОХУ-ын цэргийн тусгай онгоцоор ирсэн юм. Тэднийг Улаан-Үд хотод угтан авах арга хэмжээнд ЗХЖШ-ын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан байлаа. Угтан авах ёслолын үеэр Ж.Бадамбазар "Үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирж байгаад тань талархаж байна. Монголын цэрэг эрс ямар дайчин, цог золбоолог байгааг  дэлхийн орнуудын иргэд  цэнхэр дэлгэцээр харлаа" хэмээн урамшуулсан юм. Улаан талбайд болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон орнуудын ихэнх нь хүндэт харуулын ангийнхаа бүрэлдэхүүнээс  оролцуулсан бол манай улсын хувьд Зэвсэгт хүчний  анги, ангийн төлөөлөл оролцсоноороо онцлог байжээ.

Тэд 45 хоногийн хугацаанд жагсаалын бэлтгэлээ гүйцэтгэсэн бөгөөд ЗХЖШ-ын БСУТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Стратегийн бодлогын төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр,  ЗХЖШ-ын Ажиллагааны Удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг нарын ахалсан багийнхан бэлтгэлийг хангахаар  удирдан ажилласан юм.  Цэргийн сүр хүч, цог золбоог гайхуулаад ирсэн эдгээр залуусыг  нийслэл хүрэх замд нь Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн дугаар ангийнхан болон Дархан-Уул аймгийн хүчний байгууллагын удирдлагууд тосон авч хүндэтгэлт үзүүлсэн юм. Тэдэнд өнөөдөр ЗХЖШ-ын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа.
 
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Энхбат 2015-05-13 18:20:22
    Параданд оролцож монгол улсын нэрийг гаргасан алба хаагчдаа шагнаж урамшуулах нь зүйтэй гэж бодож байна
  • XAH 2015-05-13 06:01:29
    nice