Занданшуулсан шарилыг бусдад худалдах гэж байсан этгээдэд 6 сар баривчлах ял оноолоо

Д.Энхтөр нь 2014 оны 10 дугаар сард Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын бэлд оршуулсан Цорж аграмба Санжжав гэх хүний булшийг сүйтгэн занданшуулсан шарилыг авч Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг Баруун баян уулын 18-06 тоотод нууж байгаад улмаар 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бусдад зарах гэж байгаад баригдсан үйлдэлд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд энэ хэрэгт Дүүргийн 2 дугаар прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах 1 дүгээр хэлтсээс 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хэргийг шилжүүлсэн.

 Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд Д.Энхтөрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  6 сар баривчлах ял оногдуулсан байна.

Ами
Olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-10-21 11:48:20
    Ene hvn l gargaj irj dee il Gargah hvn nii baij jaawal yllah heregtei yum uu ene Tom erdeniig gargaj awsan hvnii mvvg vjeed yah wee dee
  • ХУУЛЬ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН 2015-05-13 05:35:49
    ЗӨВ ШҮҮ