МУИС-ийн захирал А.Галтбаяр 241 оюутнаас 347 сая төгрөг хууль бусаар авчээ
МУИС-ийн захирал А.Галтбаяр оюутнуудаас  их хэмжээний мөнгө хууль бусаар авсныг тогтоожээ. Тодруулбал МУИС-ийн захирлын 2013 оны А/45, А/5841 тоот тушаалаар шилжилтийн хураамж нэрээр 241 оюутнаас нийт 347.182.000 төгрөгийн хууль бус төлбөр авсан байжээ. Мөн БШУЯ-насс  тогтоосон оюутан элсүүлэх хяналтын тоог хэтрүүлсэн байсан нь ч тогтоогджээ. Энэ тухай тус сургуулийн оюутан болоод эцэг эхчүүдээс ирүүлсэн гомдлын дагуу  ШӨХТГ-ынхан шалгасан байна.
.
Тус сургуулийн захиргааны зөвлөлийн хуралдааны шийдвэр болон дүрмийн заалтыг үндэслэн захирлын тушаалаар баталсан “Оюутан шилжүүлэн суралцуулах журам”-д шилжилтийн төлбөр авахаар заасан байдаг аж. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.11, 12.1.10 дахь заалт, Боловсролын тухай хуулийн 36.11.4, 40.7 дахь хэсэг, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэж улсын байцаагчийн дүгнэлт гарч албан шаардлага хүргүүлсэн гэнэ.
.
Гэтэл Монгол Улсын их сургуулийн захирал А.Галтбаяр нь улсын байцаагч нарын албан шаардлагын дагуу оюутнуудаас хураан авсан шилжилтийн төлбөрийг буцаан олгохоос татгалзсан хариу ирүүлжээ. Иймд ШӨХТГ-аас БШУ-ны сайд Л.Гантөмөрт хууль зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтан А.Галтбаярт арга хэмжээ авч, улсын байцаагчийн шаардлагыг биелүүлэн оюутнуудын хохирлыг барагдуулах асуудалд анхаарлаа хандуулахыг шаардсан байна.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-06-06 11:08:43
    ЗАХИРАЛД БАЯРЛАЛАА ХАРИН Ч БАГА АВЧЭЭ ЭХ ОРОН ХУДАЛДСАН ХУЖАА БАЯЯРЦОГТ НАРЫГ БОДВОЛ АВАХ ЁСТОЙ МӨНГӨӨ ОЮУТАНУУДААС БАГА АВЧЭЭ ЮҮ Ч МЭДЭХГҮЙ ТОМ ЯРЬСАН НУСУУДЫГ ӨЧИГГҮЙ СУРГУУЛИАС ХӨӨЭРДЭМТЭН БАГШ НАРЫН ХӨДӨЛМӨРИЙГ БАГА ҮНЭЛЭХЭЭ ЗОГСОО
  • тогсогч 2014-06-05 03:47:57
    Японд сургууль төгссөн хүмүүс нүүрэн дээрээ гэмгүй царай гаргаад цаагуураа мөнгөний далд сонирхолтой байдаг гэдэг нь үнэний хувьтай л юм байна... Сургуулийн нэр гутайсан шуналтан...
  • хэн нэгэн 2014-06-04 15:29:03
    Энэ хүн авдаг төлбөр биш ш тээ. Журмын дагуу төлж чадахгүй байсан юм бол яах гэж хаа холоос олон юм ярьж орж ирдэг байнаа. МУИС-д оноогоороо орж ирж чадаагүй хөгийн л оюутнууд.МУИС-д орсноо аз гэж бодох хэрэгтэй ш тээ. Аз олон тохиолдохгүй л байх шүү.
  • Dorj 2014-06-04 02:22:10
    Galtbayar terguutniig halbal taarna
  • Dorj 2014-06-04 02:22:10
    Galtbayar terguutniig halbal taarna
  • bi 2014-06-04 02:20:50
    muis-n zahiral gegch Galtbayar mungu ideh gej l zahiral boloh geed ulairaad baisan shuu dee.Odoo zes ni zuhuij bna.Tsaashid olon yum il bolnoo.Harj l baigaarai
  • зочин 2014-06-03 12:04:21
    5 жил юү ч сураагүй өчүүхэн мэдлэггүй нусууд ишиг эврээ ургахаар ижийгээ мөргөнө гэгч болж бнааа ЮҮ МЭДЭХГҮЙ МААНАГ ТЭНЭГҮҮД СУУЛТ ГЭГЧИЙГ ХЭН НЭГНИЙ ХАТГААСААР ХИЙЖЭЭ ОНЦЧУУД ИЙМ ТЭМЦЭЛ ХИЙХГҮЙ ХАРИН Ч БАГШ НАРТАА БАЯРЛАЛАА ӨЧҮҮХЭН МӨНГӨӨР ИХ ЮМ СУРСАН Г
  • зочин 2014-06-03 11:46:32
    БАГШИЙН ЦАЛИН 1000000 төгрөг гэж бодвол ШҮҮГЧИЙН ЦАЛИН 4000000 6000000 төгрөг БАГШ ШАВИАСАА ХЭД ДАХИН БАГА ЦАЛИН АВАХ НЬ ШУДРАГА ЁС МӨН ҮҮ
  • зочин 2014-06-03 11:34:16
    ЗАХИРАЛД БАЯРЛАЛАА ХАРИН Ч БАГА АВЧЭЭ ЭХ ОРОН ХУДАЛДСАН ХУЖАА БАЯЯРЦОГТ НАРЫГ БОДВОЛ АВАХ ЁСТОЙ МӨНГӨӨ ОЮУТАНУУДААС БАГА АВЧЭЭ ЮҮ Ч МЭДЭХГҮЙ ТОМ ЯРЬСАН НУСУУДЫГ ӨЧИГГҮЙ СУРГУУЛИАС ХӨӨЭРДЭМТЭН БАГШ НАРЫН ХӨДӨЛМӨРИЙГ БАГА ҮНЭЛЭХЭЭ ЗОГСОО
  • Чой 2014-06-03 09:54:38
    Галтбаяр байгаа дүрэм журмын хүрээнд ажлаа хийж байгаа болохоос дүрэм журам тогтоодог хүн биш. Маниас өмнө гэдэг шиг өмнө нь байсан л журам шүү дээ. Хувьдаа аваагүй, их сургууль авсан, түүгээр нь оюутанд үйлчлэх номын сан барьж байгаа.
  • Зочин 2014-06-03 09:27:03
    ЭНЭ ЧИНЬ САЯХАН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТЭМҮҮЖИНГ УНАГАХ ГЭЖ УЛАЙРСАН "АВИЛГАЧ ХУРАНДАА" НАРЫН ХАР МӨРТ ЯВУУЛГА ШИГ ЮМ БИШ ҮҮ??? ХУ -ГИЙН ХУЛГАЙЧУУД ХОЙДОХ УРДАХАА БАС ЭРГЭЖ НЭГ БОДМООР ЮМ ДАА. ТА НАР Ч ГЭСЭН ХЭНТЭЙ Ч АДИЛ ҮХЭХ Л ЗОВЛОГО, ҮМХИЙРЭХ МАХ, ЦАЙХ Л ЯС
  • unshigch 2014-06-03 08:01:07
    "шилжилтийн хураамж нэрээр 241 оюутнаас нийт 347.182.000 төгрөгийн хууль бус төлбөр авсан байжээ." Галтбаяр гуай авсан мөнгөө буцааж өгч оюутнуудыг хохиролгүй болгоо. Тэгээд ажилаа өг. Ийм шуналтай, ёс суртахуунгүй хүн их сургуулийн захирал хийж баймаарг
  • зочин 2014-06-03 06:57:36
    Оюутнуудын төлбөр, мөлбөрийн мөнгө захирал нь цуглуулж аваа л биз. Оюутнууд төлбөрөө төлөх л ёстой шүү дээ. Энэ ёстой юу ч биш байнаа. Харин нөгөө ИНЕГ-ын зартай авилгач, луйварчид болох С.Батмунх тэргүүтний хэргийг нийгэм их сонирхож байнаа. Ийм хэргийг
  • bi 2014-06-03 05:54:22
    Галтбаяр захирал мөнгө хураахыг хийх ёстой гол ажлаа болгосон байна.Энэ таарахуу Гантөмөр сайдаа.Эсвэл та 2т бас хуйвалдаж хулгайлсан юм байна уу,итгэлгүй байна.