Алга болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн  төвөөс урд зүгт 30 км зайтай Цагаан сайр гэдэг газраас дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 13:00 цагийн орчим 62 настай, эрэгтэй П  гэрээсээ гараад алга болжээ.Тухайн үед эрлийн ажиллагааг явуулсан боловч олдоогүй байна. Өчигдрийн  09:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, 1 автомашинтайгаар  Их-Уул сумын Бор үзүүр гэдэг газар хүртэл нийтдээ усаар 70 км, газраар 55 км газар эрлийг үргэлжлүүлжээ. Гэвч олдоогүй байна. Иймээс өнөөдрөөс Бор үзүүр гэдэг газраас Зүлэгт гэдэг газар хүртэл эрлийг хийхээр болжээ.

Мөн Увс аймгийн Сагил сумын  Өндөр мод багийн “ Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр 25 настай Б /2 сартай хүүхэдтэй/  энэ сарын 11-ний өглөө 10:00 цагийн орчим гэрээсээ ус авахаар  гараад алга болжээ. Өнөөг хүртэл сураггүй байгаа аж. Иймээс 12-ны өдрийн 12:21 цагаас эхлэн аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашинтайгаар,  сумаас 60 хүн, 3 автомашин, 20 морьтой  нийт-70 хүн, 4 автомашин,  20 морьтой  эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Г.Уянга
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.