“Ханын материал” ХК - д 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/410 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа хөгжлийн банк, “Ханын материал” ХК-ийн хооронд байгуулсан гурван талт эвлэрлийн гэрээнд заасны дагуу “Ханын материал” ХК “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэх 9.2 га талбай дахь өөрийн үл хөдлөх хөрөнгөө буулгаж газрыг бүрэн чөлөөлсөн. Гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ханын материал” ХК- ийн газраас салгаж үл болох өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газар болох 10.6 га газрыг тус компанид орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо.

Энэхүү захирамж гарсантай холбогдуулан газар эзэмшигчтэй холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, “Ханын материал” ХК-ийн барих орон сууцны цогцолбор хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг “Хотын захиргааны шинэ төв” төсөл болон гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулан батлахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус  үүрэг болгов.
 
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.