Монголын баг хоёрдугаар байраар шалгарав
Азийн волейболын холбооны ивээл дор болж буй тивийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Манай улсын баг тамирчид даваа гарагт БНХАУ-ын багийг хожиж хагас шигшээд оролцох эрхээ авсан юм.

Ингээд өчигдөр БНСУ-ын багтай тоглож хэсгээсээ хэдээр гарахаа шийдлээ. Тус тоглолтод манай баг 3:0-ийн харьцаатай хожигдож хэсгийн хоёрдугаар байраар шалгарлаа. Манай баг хожигдсон ч тун сайн тоглолт үзүүлсэн гэдгийг эсрэг багийн дасгалжуулагч хэллээ. Тэрбээр Монголын багийн энэ бүрэлдэхүүнтэй хоёр жилийн өмнө таарч байхад ийм сайн байгаагүй гэсэн юм.

Тус тэмцээн нь Азийн зүүн бүсэд харьяалагддаг үндэсний найман баг анх удаа оролцож байгаагаараа онцлогтой болж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.