Маяктай автомашинуудыг дахин тоолъё

Тээврийн хэрэгслийн тусгай дуут дохионд тавих стандарт буюу Хууль зүйн сайдын 159 дүгээр тоот тушаалд улаан цэнхэр өнгийн дуут гэрлэн дохиог төрийн тусгай хамгаалалт, цагдаа нарт, улааныг гал түймэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, ногооныг эмнэлэг, түргэн тусламжийн  газруудад олгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл тусгай дуут дохиог нийгэмд үйлчилгээ үзүүлдэг дээрх байгууллагууд л ашиглах эрхтэй байдаг байх юм.
 
Мөн олон улсын айлчлал, улс нийтийг хамарсан үйл явдал  зэрэг шаардлагатай тохиолдолд төрийн тусгай хамгаалалтын албаныхан ашиглаж болох заалттай байдаг. Гэвч зөвшөөрөлгүйгээр тусгай дуут дохио ашиглагчид нийгэмд байсаар л байна.
 
Өнгөрөгч 2012 онд Замын цагдаагийн газраас 183 тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио буюу “маяк” эзэмших зөвшөөрөл олгосон байна. Гэтэл хяналт шалгалтын явцад 60 гаруй автомашин хууль бусаар маяк эзэмшиж байсныг нь тогтоожээ. Түүнээс хойш албан ёсны хяналт шалгалт хийгдсэнгүй. Харин зам дээр тусгай дуут дохиогоор гангарагсад улам л олшрох боллоо.
 
Тусгай дуут дохио нь урд хөршөөс оруулж ирсэн, дурын дэлгүүр, лангуун дээр худалдаалагддаг  эд болохоор хүн бүрийг зөвшөөрөлтэй эсэхийг нь хянаж шалгахад замын цагдаагийн албан хаагчдад хүндрэлтэй байгаа нь мэдээж. Гэхдээ өнөөдрийн байдлаар хэдэн автомашин тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй, зам дээр хэчнээн дуут дохио ашиглаж буй автомашин явж байгааг тогтоож болмоор л санагдах юм.
 
2012 онд тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй 183 автомашин байж. Энэ тоо гурван жилийн дараа нэмэгдсэн байлаа ч хяналтаа алдах хэмжээнд хүрээгүй гэж бодож байна. Тиймээс тусгай дуут дохио ашиглах зөвшөөрөл бүхий автомашинуудаа дахин тоолоод үзвэл яасан юм бэ гэсэн санал тавих гээд байгаа юм. Үүний дараа зөвшөөрөлгүй хэрнээ маякаар гангарч, бас ч үгүй замын хөдөлгөөнд ачаалал үүсгэж, бусдыг хохироож яваа тэдгээр “том толгойтнууд”-ыг илрүүлэх боломжтой болно гэж үзэж байна. Үүний дараа бусдад үлгэр болж, сургамж авахуйц хатуухан хариуцлага тооцчихвол хэн дуртай нь зах дээрээс маяк аваад автомашиндаа хатгаж, урсгал сөрөн давхидаг байдлыг хална гэдэгт бүрэн итгэлтэй байгаа юм. Маяк нь замын цагдаагийн газрын бизнес болчихоогүй бол шүү дээ.
 
Өнөөдөр иргэд сошиал ертөнцийг идэвхтэй ашиглаж байна. Үүний буянаар зөвшөөрөлгүй хэрнээ маяк ашиглаж, том толгойлж явсан хоёр тохиолдлыг илрүүлж, хариуцлага тооцуулаад байгаа.
 
Тодруулбал, “Алтанбулаг” чөлөөт худалдааны бүсийн дарга асан Ч.Чимэдсүрэн БГД-т тусгай дуут дохиогоор тоноглогдсон автомашин унаж яваад замын цагдаад саатуулагдаж, улмаар зөвшөөрөлгүйгээр тусгай дуут дохио ашигласан хэмээн асуудал ороод авсан.
 
Тэгвэл саяхнаас “Universe best songs” тэмцээний шилдэг оролцогч Ч.Цэлмүүний нөхөр Н.Алтанхайрхан гэх залуу маяк ашигладаг талаар цахим хуудсаар мэдээлэл цацагдсан. Замын цагдаагийн газраас энэ мэдээллийн дагуу шалгалт явуулахад Н.Алтанхайрхан нь зөвшөөрөлгүйгээр маяк ашигладаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Энэ мэтчилэнгээр зөвшөөрөлгүй маяктай автомашин унаж замын хөдөлгөөнд оролцдог хүмүүс цөөнгүй бий. Тэдний дур зоргоороо аашилдагаас болж зам дээр түгжрэл үүсэх тохиолдолд олон. Тиймээс автомашиндаа зөвшөөрөлгүйгээр маяк хэрэглэж байгаа, нийгэмд ямар ч ач холбогдолгүй хүмүүсийг тогтоож, цаашид гарах үр дагавраас урьдаж хариуцлага тооцох хэрэгтэй байна.
 
Маяк, тусгай дуут дохио хэрэглэх зөвшөөрөлтэй албан хаагчид иргэдийн сайн сайхны төлөө явж байдаг. Тиймээс иргэдэд үйлчлэх үйлчилгээнд нь саад учруулах эрх цагдаа нарт байдаггүй. Харин үүнийг далимдуулж, хууль зөрчигчид нэмэгдсээр байгаа юм. Гэвч  энэ тохиолдолд “Тусгай дуут болон гэрлэн дохиог зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд гэрлэн дохиог хурааж, захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.5-д заасны дагуу 5000 төгрөгөөр торгоно” гэсэн хэтэрхий зөөлөн хариуцлагын тогтолцоо үйлчилсээр байна.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2015-05-13 23:44:48
    Gishuun g.bayarsaihan mayaktai
  • unench 2015-05-13 23:41:24
    Su batboldiin ah su.batochir mayaktiai
  • bat 2015-05-13 10:49:50
    Halaih duurgiin zasag darga mayktai mashin unah yum yadag yum bol
  • g 2015-05-13 10:20:23
    Han uul dvvrgiin 1 horooni nutag devsgert tsagda mayaktai mashinar vrgelj selgvvtsej bh ym a enige bolioch
  • зочин 2015-05-13 04:02:47
    60 гаруй хууль бус маяктай машин гээд тоог нь гаргачихлаа одоо арга хэмжээ авч цэгцэнд нь оруулах хэрэгтэй ч дээ хэлэх биш хйих цаг болсоон
  • ДАРГЫН ХҮҮХЭД 2015-05-13 02:41:07
    ӨГЛӨӨ ОРОЙ ДАРГЫН НАРЫНХАА ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГРҮҮ НЬ ЗӨӨДӨГ ДҮРЭМ БАЙНГА ЗӨРЧДӨГ МАЯГТАЙ МАШИНУУДЫГ ЦЭГЦЛЭЭЧ
  • Уншигч 2015-05-13 02:37:34
    Сэтгүүлч хүн гэхэд баримт судалгаатай, нийгэмд хэрэгтэй мэдээ мэдээлэл бэлтгэж баймаар юм. ФБ-с туусан мэдээгээр цаг бараад л ядарч дээ хөөрхий.