Хүүхдүүд тархины даралттай төрж байгаа нь хөрсний бохирдлоос болж байгаа гэв
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хоёр жилийн өмнө хөрсний бохирдолд судалгаа хийжээ. Судалгаанд Улаанбаатар хотын хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн буюу дөрөвдүгээр зэрэгтэй гарсан байна. Ялангуяа Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн хөрс хамгийн их нянтай, химийн хорт бодисууд агуулсан байжээ.

Хоёр жилийн өмнөх  судалгаагаар тогтоогдсон бохирдол одоо нэмэгдэнэ үү гэхээс буураагүй гэдгийг судлаачид хэлж байна. Мөн судлаачид хөрсний бохирдол хүний сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг болохыг хэлж байгаа юм.Сүүлийн үеийн нялхас тархины даралттай төрж байгаа нь хөрсний бохирдолтой холбоотой аж.

Иймээс агаарын бохирдлоос дутахааргүй гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа хөрсний бохирдолд анхаарал хандуулж арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм. Адаглаад гэр хорооллын айлуудын 00-ын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.