ХӨСҮТ-ийн захирал удаа дараа өөртөө илүү цалин урамшуулал олгосон байжээ

Авлигатай тэмцэх газраас болон бусад байгууллагын гаргасан судалгааны дүнгийн мөрөөр 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллажээ. 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах явцад хэд хэдэн зөрчил, дутагдал тогтоогдлоо. Тухайлбал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь өөртөө удаа дараа нийт 5 сая 500 гаруй мянган төгрөгийн урамшуулал, мөн нийт 3 сая 100 гаруй мянган төгрөгийн илүү цагийн хөлс олгосон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Түүнчлэн Сүрьеэгийн клиникийн 10 сая 800 мянган төгрөгийн төсөвт өртөг бүхий засварын ажлыг үнийн харьцуулалт хийлгүйгээр “Дойт трейд” ХХК-тай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн байв. 

Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн албан бичигтээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд хариуцлага хүлээлгэж, цаашид дээрх зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр нийт эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх зорилгоор танилцуулахыг хүсчээ.

Г.Уянга
olloo.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2015-10-14 09:23:41
    "Tulburtei uruuniihuu mungiig hurtel avaad ir geed zagnaad avchihdag " gej 2 suvilagch ni yarij bhiig ni sonsoj bsiin bn.
  • nyamhuu 2015-05-13 11:24:11
    ene luivarchind arga hemjee avahgui hichneen jil tolgoig ni ilj erhluuldiin -g samarch duusgasan nuhur shd, saitar shalgaad asuudliig ni shiideechee,
  • иргэн 2015-05-13 06:10:09
    ЭМСпортын сайдаа та энэ салбарынхаа нэрийг гутааж байгаа Нямхүүд ямар арга хэмжээ авах гэж байна наадхаа халаач ломбардаа ажиллуулаг түмний нүд харж байгаа шүү ...
  • шийлэгдамба 2015-05-13 04:45:02
    хууль дүрэм журамдаа зааж өгчихөөд хэрэгжүүллээ гэж худлаа гүтгэхээ боль. сар бүр авч байгаа нэмэгдэл нь нийлээд л 6 жилийн хугацаанд 5сая төгрөг болсон байна.
  • зочин 2015-05-13 03:03:37
    ХӨСҮТ-н захирал Д.Нямхүү гэгч нөхөр ер нь Төрийн үйлчилгээний байгууллагад тэнцэхгүй нөхөр дан мэдээллийн бай болно.Өмнө нь ядарсан эхийн орон байрыг булаасан...
  • Zochin 2015-05-13 02:32:45
    Naad nuhruu shalgaa huuh heregtei sain idsen dee
  • иргэн 2015-05-13 02:08:21
    Ичих нүүрэндээ элэг наасан амьтан байна даа, улам бүр ноглогдоод л...
  • Иргэн 2015-05-13 02:07:43
    Интернет сүлжээгээр хэн дуртай нь юу гэж бичиж болхиймдаа баримттай харуулалдаа байхгүй хий хоосон юм бичихийн
  • irgen 2015-05-13 01:58:32
    ene humuus bur ichehee baij ee.
  • 1958.mn 2015-05-13 01:22:17
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    • Төмөр 2015-05-13 03:34:34
      Хэн нэг хүн ажлийг нь авах оролдлого хийж байгаа байх. Энэ бараг л юу ч биш шүү дээ.