Эверестийн 8000 метр өндөрт гарсан гавьяат тамирчин Т.Гүррагчаа мэдээлэл өгнө

09.00 цагт Олон улсын төмөр замын холбооны "Төмөр замын хил нэвтрэх үйл ажиллагааг хөнгөвчлөх тухай" семинартай.

09:30 -13:00 цагийн хооронд Төрийн ордны Их танхимд БСШУЯ аас зохион байгуулж буй Инновацийн долоо хоногийн хүрээнд зохиогдох "Инновацийн үндэсний форум" болно. Форумд Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БСШУ ны сайд Л.Гантөмөр, УИХын зарим гишүүд болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагууд, төрийн өмчийн их сургуулиуд оролцож санал солилцон Үндэсний инновацийн бодлогоо тодорхойлно.

10.00 цагт "Урлаг ба Гэр бүлийн хүчирхийлэл" хэлэлцүүлэг "Улаан гэр" галерейд 10-12 цагийн хооронд болно.

10.00 цагт Монголын хувийн хэвшлийг японы хувийн хэвшилтэй холбох замаар японы хөрөнгө оруулалтыг татах, хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор МҮХАҮТ Аж Үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай хамтарсан уулзалт зохион байгуулна.

11.00 цагт Үндэсний Статистикийн хороо 2015 оны эхний 4 сарын МУ-ын нийгэм, эдийн засгийн байдал, Дотоодын нийт бүтээгдэхүүний 1-р улирлын дүнг танилцуулна.

11.00 цагт “Монголбанкны статистикийг хэрхэн ашиглах вэ?” сэдэвт сургалт болно.

12.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  Усны газрын дарга асан З.Батбаяр Туул, Сэлбэ голд тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Эверестийн 8000 метр өндөрт гарсан гавьяат тамирчин Т.Гүррагчаа Онцгой байдлын ерөнхий газрын Мэдээллийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

14 цагт Японы 1000 инженерийн хөтөлбөрийн УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТ-ын талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал ШУТИС-н төв байрны 203 тоотод болно.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958,ти 2015-05-13 00:58:23
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.179
    Мэдэгдсэн Хариулах