150 оюутан цагдаа эргүүлд гарна
Нийслэлийн засаг даргын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Өмнөх жил 88 оюутан цагдааг ажиллуулж байсан бол энэ жил 100-150 оюутан цагдааг ажиллуулахаар төлөвлөж байгаа юм. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуусыг энэ сарын 11-15-ны хооронд Монголын Оюутны холбооны байранд бүртгэж байна. “Оюутан цагдаа” хөтөлбөрт бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолт, 2 хувь цээж зураг, анкет бүрдүүлэх юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-13 00:51:06
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.179
    Мэдэгдсэн Хариулах