Суудал нь өнцөгдсөн Д.Ганбат дарга
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Баянхонгорын Д.Ганбатын суудал нь өнцөгдөж, хэл ам дагуулсаар өнөөдөртэй золгоод байгаа. Мань эрд Хууль зүйн байнгын хороон даргын суудал арай л ахдаад байгааг Ц.Нямдорж хэзээний хэлэмгий, нүүрэмгийгээрээ хэлдэг, шаарддаг, сануулдаг байсан бол сүүлийн үед журмын нөхдөөс нь ч өөчлөх, гоочлох хүн гарч ирсээр байгаа.

Чуулганы хуралдаанд халамцуухан суугаатахсан биш Ж.Батзандангаас эхлээд О.Баасанхүүд сайн гэгч нь бангадуулж, УИХ-д үлдэх эсэхээ шүүлгэж ч магадгүй болсон нь саяхны явдал. Тэгтэл өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн эсрэг томорсон нь эргээд өөрт нь томоохон гай дуудаж “Хууль зүйн байнгын хороог ийм амьтан толгойлж байхад ажил урагшаа явахгүй” хэмээн Ц.Нямдоржид загнуулж, “Чам шиг нь намайг огцруулдаг юм биш. Чи жижигдэнэ” хэмээн журмын нөхөр С.Эрдэнээд зануулж, ёстой л муугаа үзээд дуусав. Ямартай ч Ц.Нямдоржийн санаачлагаар Хууль зүйн байнгын хорооны даргаас авч хаях компанид ажил өрнөвөл журмын нөхөд болох С.Эрдэнэ, Ж.Батзандан нараас эхлээд гар өргөн дэмжих гишүүд мундахгүй олширч байгаа бололтой. Даргын суудал ч тэгээд мөн ч лүд шиг өнцөгддөг золиг юм даа.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-13 00:49:55
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
  • Энхээ 2015-05-13 00:45:42
    Шууд хамтарснаар хэдэн доллар авахаа бичээч дээ.Түүнээс биш би 10 ноггон Оюутолгойгоос аваад наймаа хийж 1000 болгосноо Оюутолгойгоос олсон гэж болохгүй биздээ....