“Шинэ-Өргөө” хорооллын оршин суугчид зэвтэй ус хэрэглэсээр залхаж гүйцжээ
“Шинэ-Өргөө” хорооллын оршин суугчид өнөөдөр уух усгүй зутруухан амьдарч байна. Уг хорооллын нэгдүгээр ээлж өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орсноосоо хойш усны асуудалтай байжээ. Өөрөөр хэлбэл тус хорооллын оршин суугчид өнөөдрийг хүртэл зэвтэй ус хэрэглэж байгаа аж. 

Хэрэглээний цэвэр  ус нь зэвтэйгээс гадна  элдэв үнэр амттай гэдгийг тус хорооллын оршин суугчид хэлж байна. Ашиглалтад ороод удаагүй байгаа будаг нь ханхалсан  шинэ хорооллын оршин суугчид ийнхүү зутруухан амьдарч буйдаа дургүйцэн орон сууцны контортоо энэ асуудлыг хэлж тавихад тоож авч хэлэлцдэггүй байна. 

Бид энэ асуудлаар тус хорооллын борлуулалтын албаныхнаас тодруулах гэсэн боловч ихэд дургүйцэж “Манай усанд ямар ч асуудал байхгүй” гэсэн юм. 



Харин оршин суугчид арай хийн өр зээл тавин авсан байр нь хэрэглээний усны асуудалтай байгаад нэлээд бухимдалтай байла ОСНААК-ны захирал Б.Жаргалсайхана. Тэд уг асуудалд анхаарал тавих төрийн байгууллагуудыг яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэж байлаа. Харин зарим иргэдийн хувьд цорго онгойлгоод хичнээн удсан ч өнөөх зэвтэй ус нь гарсаар байтал улсын комисс хүлээн авч жирийн иргэдийг ийнхүү эдийн засгийн болоод сэтгэл санааны хохиролд оруулж байгаад дургүйцэж буйгаа хэлсэн юм. Ингээд  та бүхэнд тус хорооллын нэрээ нууцлахыг хүссэн оршин суугчдын яриаг хүргэе.

605 дугаар байрны оршин суугч Л: Зэвтэй усаа л хэрэглэж байна даа

Манайх анх 12 сард энд нүүж ирснээсээ хойш зэвтэй ус хэрэглэж байна. Сүүлийн үед овоо гайгүй болоод байгаа. Яваандаа гайгүй болно гэж итгэж суухаас өөр арга алга даа. Энэ контортоо хэлэхээр нэг их тоож авч хэлэлцэхгүй юм. Би энүүгээр хэл ам хийн гарын үсэг зурж гүйж байж өнгөрсөн долоо хоногт усныхаа дээжийг шинжилгээнд өгсөн. Хариу нь  ирээгүй л байна. Байнга цэвэр ус авч хэрэглэх хэцүү тул одоо зэвтэй усаа хэрэглэж байгаа. Цай бол чанах аргагүй хөхрөөд тун хэцүү.  

604 дүгээр байрны оршин суугч Г: Шинэ байрнууд бүгд ийм байдаг гэж хэлсэн

Зэвтэй ус гарсан хэвээр байгаа. Бид асуудлыг нь хэлэхээр угаасаа шинэ байрнууд эхэндээ зэвтэй ус гардаг гэж хэлсэн. Ус дамжуулж байгаа турбоноосоо болдог гэж байсан. Уг нь манайх аль 12 сард л нүүж ирсэн. Гэсэн ч одоо хэр нь зүгээр болоогүй байна. Гэхдээ анх манайхыг нүүж ирэхэд ус зүгээр байсан. Цагаан сар хүртэл зувгүй ус гардаг байсан. Харин сүүлийн үед л бүр их зэвтэй ус гараад байна. Манайх ундны усаа худгаас  зөөж хэрэглэж байгаа. Цаашдаа зүгээр болоосой л гэж найдахаас өөр арга алга. 

605 дугаар байрны оршин суугч А: Манайхнүүж ирснээсээ хойш ус шүүгч хэрэглэж байгаа ч нэмэр алга

Эмээ нь энд нүүж ирснээсээ хойш л ус шүүгч хэрэглэж байгаа. Энэ зэвтэй ус гараад байгаа асуудлаа ерөөсөө тоохгүй юм. Манайх 12 сард нүүж ирсэн. Үүнээс хойш л  зэвтэй ус хэрэглэж байна. Эрүүл мэндээ бодоод ус худалдан авч хэрэглэж байгаа. Хөгшин настай би зэвтэй ус хэрэглэж чадахгүй. Уг нь ус шүүгч авч тавьсан ч энэ их зэвтэй усанд нь амархан эвдэрчих юм. Оршин суугчдын хувьд зэвтэй ус гарч байгааг бүгд хэлж байлаа. Гэхдээ эхнийхийгээ бодвол усны зэвтэй өнгө нь багассан гэдгийг хэлж байлаа. Харахад зүгээр боловч амтлахад төмөр амтагддаг аж. Үүнийг конторын зүгээс хэлэхдээ шинэ хорооллуудад ийм асуудал гардаг. Энэ нь шинэ турбоноос болдог хэмээн хэлжээ. Гэвч Улаанбаатар хотод ашиглалтад орсон шинэ хорооллуудад төдийлөн зэвтэй усны асуудал гараад байдаггүй. 

Халуун хүйтэн усны яндан, хоолой

Түүнчлэн “Шинэ-Өргөө” ОСНААК-ны захирал Б.Жаргалсайхан “Манай компани Ус сувгийн удирдах газрын харъяа “Яармаг насос станц”-аас усаа нийлүүлж байгаа. Шинжилгээнд өгсөн. Хариу нь эерэг буюу хүний биед ямар нэгэн байдлаар хор учруулахгүй гэсэн дүгнэлт гарсан. Ер нь манай ус хүмүүсийг хордуулаад үхүүлэх хэмжээнд хүрчихээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Би ч өөрөө уугаад болж л байна.Хэрэв манай ус муу байвал тэр Яармагийн усан сангийн ус бохир байна гэсэн үг” хэмээн хэвлэлд ярьжээ. Харин энэ асуудлаар УСУГ-ын мэргэжилтэн хэлэхдээ энд Яармагийн усан санд ямар ч асуудал байхгүй. Үнэхээр тэндээс авч байгаа бол ийм зэвтэй ус гарах ёсгүй гэсэн юм. 

Ямартай ч   тус хорооллын оршин суугчдын бодит байдал ийм байна. Гэвч “Шинэ-Өргөө”-гийнхөн хэрэглээний усны асуудалтай уг орон сууцныхаа борлуулалтыг хийсээр байгаа юм. Нэгдүгээр ээлжийн 1080 айлын байрнаас үлдсэн байруудаа зарж дуусаж байгаа ч иргэд удалгүй ундны усны гомдол мэдүүлэх нь тэдэнд хамаагүй бололтой. 


Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-08-11 07:58:42
    Ihenh shine bairhuudaas barag zev gardaggui sh dee garlaa gehed usreed l ehnii odor heden minut zev garaad zogsdog sh dee.Asuudaltai bair bna daa
  • unen 2015-05-18 14:26:18
    minii medeheer buyant uhaa1 orgil star taun bayanmongol horoolol tsewer us ni bas zewtei garaad l bgaa sh de 2 unetei horoolol sh dee
  • hhh 2015-05-18 14:18:41
    dandaa zew garaad bdaggui sh dee zarim ni hudal shaah yumaa ue ue gardag ni unen yarmag usan sangiin ni anhnii hereglegch yum bna lee
  • sarnai 2015-05-17 09:22:40
    uneheer hetsuu ustai
  • Bolortuya 2015-05-15 11:17:41
    usig uneheer heregleh bolomjgui tsagaan huwtsas hereglel ugagad ywaandaa sharlaj bn, us shuugch awaad sar bolood ewdwersen bas anhnii boroonor deewrs us goojson...
  • zalhsan ni 2015-05-15 09:46:37
    zahialaad baigaa yum baihgui. itgehgui bol ochood uzetsgee. ah duugeeree niilsen kontor gegch yumnuud baidgiin. borluulagch nar ni unen hulduu. bitii av
  • g 2015-05-15 08:31:57
    ene zuger neg zahialgatai niitlel bna shde. odoo uuniig hun bur meddeg bson. oorsdiinho company-ii borluulalta yaj hiihe bodohgui suugchdiin erhend haldaj bhgui...
    • Sukh 2015-05-15 10:04:14
      Ireed uz, vnert, uu tegeed emnelegt xurgegd
      • ruolan 2015-05-16 07:18:23
        ugasa uneshdee, us gj shar ulaanaraa ergeldesen zewtei garna, eswel zewgui bna geed us butsalgagchind hiigeed butsalgachaad shaazan tsagaan aygand hiihed shar
  • zochin 2015-05-15 07:59:12
    yoo bvvr arai l muuhai us gardag shdee. Ihenh ni nylh noiton hvvhedtei usand ch oruulj chadku zutruu bdg. Ydaj undnii usaa zooj boloh ch huwtsas ugaaj,
    • zochin 2015-05-15 08:00:19
      Usand orj bolohoor ustai bailgaldaa. Odor bvr undnii usand 4000,, 5000 tog zartsuulna bairnii mongo ih ondor gardag hetsvvmbe
  • suugch 2015-05-15 07:57:12
    ongo ni gaigui ch uuch bl chadhgui l bga aimaar unertei.gehdee l zewtei garaal bgam daa. gadaah ongo uzemj shigee l baildaa Shin orgoo
  • haha 2015-05-15 07:50:45
    Ingej negniigee shantaachilhaa boliochee olloo.mn
  • Tuul 2015-05-15 07:49:28
    Хоолойндоо асуудал байхгүй гол нь тэр УСУГ-ийн санд асуудал байгаа гэж ойлгосон
  • Ganaa 2015-05-15 07:47:51
    Manaih lav gaigui l bdag zarim ailuud iim bgaad bh shig bn lee
  • zochin  2015-05-15 07:41:09
    ene asuudlaar holbogdoh gajar n arga hemjee avmaar bna
  • Muu novshnuud 2015-05-15 07:10:19
    Muu Jargalsaikhan nowsh chi naad usnaasaa yag uuj haragdanadaa.Tanai ajilchid hurtel ene usnaas uuhaar gedes guilgeed bdag gej yaridag shuu muu hudalch novsh
  • Оршин суугч  2015-05-14 02:45:13
    Энэ арай дэндэж байна арайл дэндүү ус гоожиж байна хувцас угаах ч аргагүй цагаан цамцгүй боллоо бүгд шар байнга усаа зөөх хэцүү байна
  • irgen 2015-05-13 13:37:59
    Zevtei usaa hurdan zasah heregtei, tegehgui bol orchin suugch bid temzene. tegeed chanar gedgiig bainga erhemlej baih heregtei. Uul ni goe zeverhen horoolol
  • baadai 2015-05-13 12:10:08
    Anh bwrilgiig hevin gej huleen avsan toriin nerin omnoos ajillasan ulsiin komissin humuust hariutslaga tootsoh heregtei bishuu. Ingej bj l hoishid zogsoono
  • zochin  2015-05-13 08:37:27
    Xodood gedesnii xavdar bolj uxezgeene shuu, zevtei us uuj boloxgui
  • зүч  2015-05-13 07:21:53
    Ийм зэвтэй ус бол Монгол хүний амьд байх эрхэд шууд халдаж байгаа үйлдэл, энэ хороолол барилгаа их чанаргүй барьж өнгөлөн будалтыг сайн хийдэг байх ... Монгол
  • з 2015-05-13 04:49:00
    Яармагийн усан санд асуудал бга бх. Вива сити.д крантнаас нь кола шг л ус гардаг гээд бдаг. Манайх бас замын урдах англи сургуулийн байранд бдаг. Халуун ус бас ...
  • MGL 2015-05-13 03:59:48
    baishingin polkon yagad zarim ni tumrun baiga um be. Polkonii vakuum haalt buh bairand hiih hevere biz de. 3 uruu bair zahialsn. chanartai bairand orno shuu
  • 999 2015-05-13 03:14:57
    kompaniud chanargui khyamd khooloi kheregledeg uchraas zevtei us gardag gej mergejliin khun yarij bsan sh dee. sain khooloigoor solikhgui bol zev ni arilakhgui
  • иргэн 2015-05-13 03:10:03
    Манайд эрүүл ахуйн стандарт огт мөрдөгддөггүйн тод жишээ!!!
  • zochin 2015-05-13 01:52:55
    Buyant-Uhaa horoolol ch bas bnga zevte us goojdog shiidej ugdug hungui iin bvl oron suutsand orsni hereg yu bhv
    • Zochin 2015-05-13 06:08:57
      Byh bair zevtei bish shdee. ali bairiig ni bichihgyi bol. horoolliin ner hynd unagaad bhiin. 701 zygeer l bdag.
  • b 2015-05-13 01:18:58
    Shine bairnuud bugd shatandaa. Hichneen tsutgamal gesen ch bituu huusuntsur. Jijighen gal aldahad duusaa
  • irgen 2015-05-13 00:52:20
    Zevtei us garaad baival ene bairand orson humuus bugd garaad uur bairand orno gene shuu dee