"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 18 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид нэгдэн орох тухай Монгол Улсын хуулийг тус тус нийтэллээ.

Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв. Үүгээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, үйлдвэржилтийг дэмжих зорилтын хүрээнд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох зорилгоор жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт шаардагдах 70.0 /далан/ тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл /Б.Шинэбаатар/-д зөвшөөрсөн байна. Үүний зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох зээлийн хүүг 9 хувиар тогтоож, зээл олгох ажлыг холбогдох хууль тогтоомж болон “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгажээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт Ой тэмдэглэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тогтоол ёсоор, ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг 2015 оны 8 дугаар сард тэмдэглэх ажээ. Мөн тогтоолоор энэ ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, биелэлтийг өндөр түвшинд зохион байгуулахыг түүнд даалгасан байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор Иргэний нисэхийн салбарт хэрэглэх хэмжлийн нэгжийг баталжээ.

Мөн дугаарт, Шүүхийн захиргааны болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-05-13 00:51:34
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!