30 мянган хүн оролцох “Улаанбаатар марафон”-ы үед эмч нар бэлэн байдалд ажиллана

Дэлхийн улс орнууд Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж ирсэн байдаг. Тухайлбал: Нью Йорк, Берлин, Лондон, Токио, Москва, Бээжин Сөүлийн марафон гэх мэт. Харин манай улсад олон улсын марафоныг зохион байгуулж ирсэн ба Энэ онд анх удаа 30 мянган хүн оролцох “Улаанбаатар марафон”-ыг энэ сарын 7-нд 09.00 цагаас зохион байгуулах гэж байгаа билээ.

Тус марафон гүйлтийн тэмцээнд монголын шилдэг тамирчдаас гадна олон улсад чансаа өндөрт эрэмблэгддэг дэлхийн шилдгүүд оролцохоор бүртгүүлээд байна. Тухайлбал, 1992 оны Барселоны олимпийн аварга, 1994 оны Хирошимагийн азийн наадмын аварга, Солонгосын нийтийн биеийн тамир, спортын хорооны марафоны дасгалжуулагч Хванг Ёнг Жо, 2011 оны дэлхийн аваргад оролцож байсан Яамамото Ёшихиро, Марафон гүйлтийн дэлхийн аваргад оролцож байсан дасгалжуулагч Ито Коичи тамирчдын хамт оролцоно.

Улаанбаатар марафонд:
Сонирхогчдын гүйлт:
17 нас хүртэл          4000м /зөвхөн сонирхогчид/
18-35 нас                 5000 м /зөвхөн сонирхогчид/
36-49 нас                  8000м /зөвхөн сонирхогчид/
50-иас дээш нас      4000м /зөвхөн сонирхогчид/
 
Хагас, бүтэн марафон гүйлт:
18-аас дээш нас 21095 метр, 42190метр зайд зөвхөн гүйлтээр хичээллэгчид оролцоно.
Мөн гэр бүлийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1500 метрийн уралдаан болно.
Иймээс НЭМГ-аас Улаанбаатар марафоны үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр болжээ. “Улаанбаатар марафон”-ы үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг НЭМГ-ын харьяа байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд батлагдсан удирдамжийн дагуу зохион байгуулах гэнэ.

Марафон гүйлтийн үед эмнэлгийн үйлчилгээний бэлэн байдлыг хангаж, яаралтай тусламжийг шуурхай үзүүлэх зохион байгуулалтыг хангах асуудал чухал юм.

Улаанбаатар марафоны үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд:
· Гүйгчдэд эрүүл мэндийн үзлэг хийх
· Гүйлтийн замд яаралтай тусламж үзүүлэх
· Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх
· Шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх үйлчилгээ багтжээ.
Харн гадаадаас ирж байгаа ба монголд ажиллаж байгаа гадаад иргэдэд болон гарааны талбайд хуваарийн дагуу үзэг хийх аж. Гүйлтийн замын хажуу 5 цэгт Яаралтай тусламжийн цэг байгуулж, шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр тоноглож, эмч мэргжилтнүүд бэлэн байдалд ажиллах аж.
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Айко 2014-06-05 08:18:21
    Юу вэ гүйлтээр хичээллэдэг энэ тэр,өөр өөрийгөө дасгалжуулаад байнга гүйж сурсан хүмүүс байгаа ш дээ.Тэд нарыг оруулахгүй юм байна л да
    202.179.16.38
    Мэдэгдсэн Хариулах