Хаврын тариалалтын явц 16.6 хувьтай байна
Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа, үүнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс,  8.7 мянган га-д хүнсний ногоо,  16.0  мянган га-д тэжээлийн, 33.0 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 401.2 мянган  га-д тариалалт хийх юм байна.

Үүний хүрээнд 14 аймгийн 1190 гаруй аж ахуйн нэгж, иргэн үр тариа, тос, тэжээлийн таримлыг,  370 аж ахуйн нэгж, 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалт хийхээр бэлтгэлээ хангаад ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 57.1 мянган га-д үр тариа үүнээс 56.0 мянган га-д улаанбуудай, 584 га-д төмс,  287 га-д хүнсний ногоо, 1.2 мянган га-д малын тэжээл, 7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 66.3 мянган га-д тариалалт хийж, 16.6 хувийн явцтай байна. Үр тариаг энэ сарын 25-ны дотор,  төмсийг 10-25-ны хооронд, бусад таримлыг 6 дугаар сарын 05-ны дотор тариалж дуусгахаар төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.