Тариалалтын Төв штаб байгуулагджээ

Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн тариалалтын ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, явцын мэдээг нэгтгэн танилцуулах, холбогдох байгууллагыг мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий тариалалтын Төв штаб Хүнс, хөдөө аж ахуйн яаманд байгуулагджээ. Мөн салбар штаб тариалан бүхий аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газарт байгуулагдсан байна.

Энэхүү штабууд нь хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд шуурхай зохион байгуулах зорилгоор долоо хоногийн даваа, пүрэв гарагуудад орон нутгаас мэдээ, мэдээлэл хүргүүлж, холбогдох арга хэмжээг авч чиг үүрэгтэй аж.

Г.Уянга
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.