БНХАУ-ын талаас мах экспортлох зөвшөөрөл олголоо
Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн жилүүдэд Хятадад экспортлох бүтээгдэхүүний хорио цээрийн нөхцлийг шат дараатай тохиролцох хэлэлцээг хийж ирсний үр дүнд манай улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох мал эмнэлэг, хорио цээрийн нөхцлийг 2011 онд тохиролцсон билээ.

Энэ хүрээнд мах экспортлох хүсэлт гаргасны дагуу 2014 оны зургадугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийсэн юм.

Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засаж залруулан, манай талаас 2015 оны гуравдугаар сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн юм.

Ингээд Хятадын Бүртгэл, гэрчилгээжүүлэлтийн газраас энэ оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгожээ.

Одоо зөвшөөрөл нь баталгаажсан, дээрх нэр бүхий компаниудын бүтээгдэхүүн экспортлох албан ёсны гэрчилгээ нь гарчихвал, экспортоо эхлүүлэхэд бэлэн болсон байна.

Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hujaagiin zah tom 2015-05-12 15:16:55
    Hujaagiin eroolgui sav daa.
  • Baadai 2015-05-12 09:20:05
    Za ene duulianaar dotoodin mahni une osno doo
  • TT 2015-05-12 09:03:39
    1kg-iig ni heden dollaraar hudaldah geed hoortsoglood bgaa yum be. Aygui bol ard tumendee hudaldaj bgaagaas hed dahin hymdhan zarna daa.
  • 1958.mn 2015-05-12 08:37:28
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!